АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон адал явдалт зохиолоороо алдаршсан Жеймс Паттерсонтай хамтран уран зохиол бичихээр болсон тухай Associated Press тавдугаар сарын 8-нд дамжуулжээ. “Сураггүй болсон ерөнхийлөгч” нэртэй триллер 2018 оны зургадугаар сард хэвлэгдэн гарна гэж тус агентлаг мэдээллэв.
Ирээдүйн триллерийг Засгийн хамгийн дээд хүрээний дэлхийн далд драмын тодорхойгүй байдал, хуйвалдааны гайхалтай хольц гэж хэвлэн нийтлэгчид үнэлж эхэлсэн байна. Тэдний хэлж буйгаар зөвхөн Ерөнхийлөгч хүн л мэдэж байх мэдээллийг уншигчид шинэ номноос авах гэнэ. Тэд үүнээс илүү мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон Төрийн тэргүүнээр 1993-2001 онд ажилласан. “Миний амьдрал” нэртэй номоо 2004 онд гаргасан. Харин “Forbes” сэтгүүл 2016 оны жагсаалтынхаа эхний гуравт Жеймс Паттерсоныг нэрлэж, хамгийн өндөр орлоготой алдартнуудын нэгд багтаасан юм.
М.ЭРДЭС