Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын төлөөлөгч Мун Чэ Ин гэж Ёнхап агентлаг мэдээлэв. Түүнд сонгогчдын 41.1 хувь буюу 13.4 сая сонгогч санал өгчээ. Солонгосын эрх чөлөөний намын Хон Жун Пхегийн төлөө сонгогчдын 24.03 хувь, зүүний төвийн чиглэлийн Ардын намын Ан Чхоль Сугийн төлөө 21.4 хувь нь саналаа өгчээ.
Сонгуулийн албан ёсны дүн гарахаас өмнө Мун Чэ Ин “Аугаа Солонгос, бахархалтай Солонгос, шинэ үндэстэнг байгуулна. Би бардам Солонгосын бардам Ерөнхийлөгч болно” гэж мэдэгджээ.
Мун Чэ Ин өмнөх сонгуулиар ялимгүй бага хувиар Пак Гын хед ялагдаж байсан юм. Шинээр сонгогдсон Мун Чэ Ин Хойд Солонгостой бүх талын яриа хэлэлцээрийг явуулахын төлөө ажиллана. Гэхдээ хориг арга хэмжээгээ хадгална гэсэн байр суурьтай байгаа юм.