“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116 дугаар сургуулийн асуудлаар өнгөрсөн сард мэдээлэл хийсэн юм.
Тэд Боловсол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж, 116-рсургуулийн сургалтын орчин, шаардагдах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохих журмын дагуу сайжруулах, шинээр олгож өгөх зэрэг хэд хэд шаардлага тавьж буй. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн 10 гаруй сурагч өнөө өглөө албан ёсоор хичээл хаялт зарлалаа.