Таны санааг юу хамгийн ихээр зовоож байгааг хэрхэн мэдэх вэ? Энэ асуултад хариулахад тун амархан.
Хүний амьдрал хэчнээн дардан цагаан байсан ч дотор нь нуугдмал санаа зовоосон асуудал байж л байдаг.
Иймэрхүү шийдэгдээгүй асуудал таныг эргэлзээнд оруулж, сэтгэл гутралд ч хүргэж мэддэг юм.
Тэгвэл сэтгэлзүйчдийн тусгайлан боловсруулсан доорх аргаар энэ нуугдмал асуудлыг ил болгох боломжтой. Энэ сонжооны өмнөхөн дараах шаардлагуудыг биелүүлсэн байх ёстойг анхаарна уу.
• Эхлээд тайвширч биеэ сул тавиад, бодол санаагаа бүрэн цэгцэл.
• Ингээд алхимийн бэлгэдлүүдийг хараарай.
• Хамгийн ойр тусаж байгаа нэг бэлгэдлийг нь сонго.
• Сонголтдоо 5-аас илүү секунд зарцуулж болохгүйг анхаараарай.
Дараа нь сонгосон бэлгэдлийнх нь хариултыг уншиж, нуугдмал асуудлаа олоорой. Хамгийн гол нь энэ бэлгэдлийг түрүүлж хараагүй байх ёстой. Ингээгүй тохиолдолд та зөв хариултыг олж чадахгүй.
Бэлгэдлийн утгууд
Бэлгэдэл бүрийн хажууд дугаар байгаа. Дугаараар нь тохирох хариултаа олно.
1. Арслан. Та зорилгодоо хүрэхийн тулд хэтэрхий их хичээл зүтгэл гаргажээ. Гэвч одоо та хий нь гарсан гүзээ шиг л болчихож. Олж авсан зүйлээ алдчих вий гэж битгий айгаарай. Өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Янз бүрийн алдаа гаргаад зорилгодоо хүрсэн гэдгээ та одоо ойлгох ёстой. Магадгүй та хэн нэгнийг маш ихээр гомдоосон байж мэдэх юм.
2. Элсэн цаг. Та өнгөрсөнтэйгөө зууралдаад л байна. Таны амьдралд ямар нэгэн аймшигтай зүйл болсон нь одоо ч таныг татаад байж мэдэх юм. Та өнгөрснөөсөө татгалзаад одоогооро амьдарч зурах хэрэгтэй байна. Өнгөрсөн үе, ирээдүй үе гэж байхгүй гэдгийг сана. Зөвхөн өнөөдрөөр л, энд байгаагаараа л амьдраад үз. Тэгсэн цагт бүх зүйл бүтэмжтэй болохыг мэдэрнэ.
3. Тал сар. Танд асар их хэмжээний таагүй зүйлс хуримтлагджээ. Дотор нь дайн дажин болоод та энэ сэтгэл хөөрлөөсөө огт гарч чадахгүй явна. Хэрэв та асуудлаа шийдмээр байвал бүх зүйлээ ил гаргах цаг иржээ. Та ч хөнгөрч, гэрэлт ирээдүйн замаа олж харах болно шүү дээ.
4. Түлхүүр. Таныг эмх замбараагүй байдал бүрэн эзэмджээ. Оюун санаа, спортын ачааллаар өөрийгөө цэнэглэх цаг ирсэн байна. Бүхий л асуудлыг эмх цэгцэнд нь оруулснаар өндөрт байгаагаа мэдэрч, амьдралаа хэвийн болгох болно.
5. Бүхнийг харагч нүд. Магадгүй та таагүй зүйлийн хохирогч болсон бололтой. Энэ бүгд ил цагаан болоогүй байх магадлал маш өндөр. Гэхлээ танд хамгийн сайн сайхныг л хүссэн болохоор юунд үүнд санаа зовно гэж. Сэтгэл санаагаа тайван байлгахад цаг гарга. Тэгвэл энэ нөлөө алга болно. Хүчтэй байж чадвал хувь заяа таныг шагнаж, таныг гомдоосон хүмүүст эргүүлээд бүгдийг аваачих болно.
Эх сурвалж: econet.ru