Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:
- Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
- Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;
- Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
- Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
- Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
- Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
- Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.
Холбоо барих: 70116004