Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ

2019-10-22 10:481min1
mouse

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн бага хурлын заалны таазнаас NBC теле сувгийн сэтгүүлч Питер Александр дээр хулгана унажээ. Тэрбээр Твиттер хуудсандаа “Өөр нэгэн мэдээ. Цагаан ордны таазнаас хулгана унаж ирээд миний өвдгөн дээр буучихлаа” гэж жиргэсэн байна.

Бусад сэтгүүлчид ч түүний постыг дэмжиж, фото, видео хавсаргажээ. Зарим сэтгүүлч хулгана хараад айж зугтсан бол зарим нь ангуучлахаар хөөж, үлдсэн хэсэг нь байрандаа тайван ажиллаж байсан гэнэ. Нэг сэтгүүлч цаасан дээр “Туслаарай” гэсэн үг бичиж, хэвлэлийн заалны хаалганд өлгөжээ.

Эх сурвалж: korrespondent.net

1 сэтгэгдэлтэй

  • Москва

    2019-10-22 21:23 at 21:23

    Оросын тагнуул хулгана байна

    Хариулах

Москва сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй