Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай, “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх юм байна.
Мөн Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар болон Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай | Л.Оюун-Эрдэнэ |
2. | Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай | Д.Цогтбаатар |
3. | “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл | Ч.Хүрэлбаатар |
4. | “Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл | Ч.Хүрэлбаатар |
5. | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Ч.Хүрэлбаатар |
6. | Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай | Ч.Хүрэлбаатар |
7. | Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар* | Ё.Баатарбилэг |
8. | Хөрөнгө гаргах тухай | Ё.Баатарбилэг |
9. | Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай | Ч.Улаан |
10. | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
11. | Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар | Л.Оюун-Эрдэнэ |
12. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
13. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
14. | Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар | Д.Сарангэрэл |