Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зэс баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарчээ. Ослын улмаас 39 настай залуу нас барсан байна. Тодруулбал, өчигдөр /2019.10.15/ 14.09 цагийн үед гурван метрийн гүн бутлуурын машинд ажилтан Б унаж, нас барсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, аймгийн Прокурорын газарт хүлээлгэн өгсөн байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан ажилтан, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж, амиа алдсан хэрэг гарсан юм.