Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Гурван настай охиноо дагуулан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ – updown.mn

Гурван настай охиноо дагуулан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ. Тодруулбал,

Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байжээ. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Охиндоо хайхрамжгүй хандсан аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгоно” гэлээ. Охин ресторанд 20:00 цагаас хойш ширээний ард суун, ээж, аавыгаа хүлээсэн байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн