-Улсын төсвөөс санхүүждэг улстөрчдийн хувийн сургуулиудыг танилцуулж байна-

Сүүлийн 20 жил Нийслэлд борооны дараах мөөг шиг олширсон хувийн сургууль, цэцэрлэг өнгөн дээрээ ашгийн бус боловсролын байгууллага мэт харагддаг ч үнэн хэрэгтээ ашиг олох томоохон эх үүсвэр юм. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 114 сургууль, 442 хувийн цэцэрлэг ажилласан. Тэд 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвөөс 36 тэрбум, 765 сая төгрөгийг хувьсах зардалд авчээ. Татаас авдаг эдгээр хувийн сургуулиуд дунд 3 хүүхэдтэй, 5 сурагчтай, 13, 16 хүүхдэд хичээл заадаг сургууль ч бий.

Хувийн сургуулиудын энэ намрын төлбөр 2.4 саяаас нэг өрөө байрны үнэтэй дүйж байна. Жирийн дундаж цалинтай иргэний нэг жилийн цалингаас хэт давсан төлбөртэй эдгээр сургуулиудыг үнэ хөлсгүй Төрийн өмчийн сургуулиудтай харьцуулбал Боловсролын үе үеийн сайд нар ямархуу шударга бус тогтолцоог бий болгосон бэ гэдэг нь харагдах юм.

Төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан ашигласан ашиглалтын төлбөртөө өгөөд таардаг бол хувийн сургуулиудын хувьд хувьсах зардал нь эздэд ашиг болон очдог. Ийм тэнцвэргүй, эсрэг тэрсэг боловсролын тогтолцоо бий болсон байхад Боловсролын яам ч, Засгийн газар ч хувийн сургуулиудыг яагаад хувьсах зардлаар тэжээсээр байдаг вэ?

Хувийн цэцэрлэг, сургуулиуд ихэвчлэн Монголын улс төрд нөлөөтэй, эдийн засгийн тодорхой хувийг атгадаг томчуудын бизнес. Эсвэл тэдний ах дүү хамаатан садны эзэмшилд байдаг байна. Тэд боловсролын салбарт зүгээр ч нэг бизнес эрхэлдэггүй, төсвөөс хувьсах зардал авч хэтэвчээ дүүргээд гаршчихжээ.

Боловсролын сайд нар нь өөрөө хувийн сургууль нээдэг, дараагийн Засгийн газрын шинэ сайд томилогдохоор лообий хийж, төсвийн халаасыг тэмтэрдэг уламжлал өнөөдөр бат бөх нутагшчихсан байх  юм.

2014-2015 онд Засгийн газар хувийн сургуулийн хувьсах зардлыг танах ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч 2016 оны тавдугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг шинэчлээд, бүгдийг нэмээд тавьчихжээ. Ийнхүү сургалтын төлбөрөөрөө оршин тогтох боломжтой хувийн сургуулиуд улсын төсвийн санхүүжилтэд “хачиг” шиг наалдан дахин санхүүжиж эхэлсэн хэрэг.

Ингээд Улаанбаатарын хамгийн өндөр өртөгтэй сургуулиудыг жагсаая.

Нэг: AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

Товч танилцуулга: Зайсанд 2006 онд байгуулагдсан American school  of Ulaanbaatar бол цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн хүүхдүүд суралцах Бага сургууль, 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг Ахлах сургуулиас бүрддэг.

Эзэд: Монголын хамгийн өндөр өртөгтэй хувийн сургуулийн нэг American school  of Ulaanbaatar-ын эзэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэдгийг Та дээрх баримтаас харж байна. Тус сургуулийг 2019 оны дөрөвдүгээр сард экс Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд нар нэр дээрээ албан ёсоор шилжүүлэн авчээ. Өнгөрсөн онд улсын төсвөөс хувьсах зардлын санхүүжилт авсан сургуулийн нэрс дотор American school  of Ulaanbaatar байхгүй. Төлбөрийн хувьд тус сургуульд:

4-5 настай хүүхэд цэцэрлэгийн ангид – 13 сая төгрөг Бага ангийн сурагчид – 16 сая төгрөг

Дунд болон ахлах ангийнхан 24 сая төгрөгийн төлбөртэйгээр сурч байна. Энэ сургууль 2019 оны хичээлийн жилд 513 хүүхэд суралцаж байгаа мэдээлийг БСШУ-ны яаманд гаргаж өгчээ. Сурагчдын төлбөрийг 18 сая хэмээн дундаж ханшаар тооцвол өнгөрсөн онд 9 тэрбум гаруй төгрөгийг төлбөр болгон  авсан байна.

Хоёр: УЛААНБААТАР БРИТИШ СУРГУУЛЬ

Товч түүх: Зөвхөн Монгол хэл, Монголын түүх, Монгол бичигийг монгол хэл дээр заадаг энэ сургууль 2010 онд байгуулагдсан.

УЛААНБААТАР БРИТИШ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАРИМТ

Эзэд: Сургуулийг Эко скүүл гарден ХХК байгуулсан бөгөөд энэ нь Петровес ХК-ны захирал Жанчивын Оюунгэрэлийн компани юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангуудаас байнгын “тэтгэмж” авдаг Монголын хамгийн том нефть импорлогч компанийн эзэн эмэгтэй 2019 оны хичээлийн жилд 231 хүүхэдтэй сургуульдаа 37 сая 345 мянган төгрөг авсан байна. Энэ сургуулийн төлбөр:

3-4 настай цэцэрлэгийн бүлгийнхээс жилд 4880 доллар төлдөг, 4-5 настай бэлтгэл бүлгийнхэн 6980 долларын төлбөртэй сурдаг, 1-6 дугаар ангийнхан 10.080 – 14.970 доллар төлнө,

7-13 дугаар ангийнхан 16.680 – 19.350 долларын төлбөр төлж сурдаг. Энэ нь 2020 оны хичээлийн жилд тогтоосон ханш бөгөөд эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт 13 сая 176 мянган төгрөг, 13 дугаар ангийн хүүхдүүддээ 52 сая 252 төгрөг зарцуулан сургаж байна.

Энэ бол хотын төвийн нэг өрөө байрны үнэ юм. Харин багш нарынх нь цалин маш муу. Сургуулийн вэб сайтад есдүгээр сарын 18-нд бага ангийн багш ажилд авах зар байршсан байх ба цалингийн саналаа 600-800 мянган төгрөг хэмээн тодотгоод, наймаачны шинжтэй “тохиролцоно” хэмээх үгийг хавчуулсаныг доорх баримтаас харна уу.

Гурав: ГЛОБАЛ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

Товч түүх: Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг  үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлнэ гэсэн зорилготой энэ сургууль Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг.

Эзэд: Сургуулийн эрхийг Интернэйшнл Эдүкэйшн Скүүл Оф Монголиа ХХК авсан байдаг. Харин Интернэйшнл Эдүкэйшн Скүүл Оф Монголиа ХХК нь Цагаачийн Отгонбаатарынх бөгөөд Ц.Отгонбаатар нь Монголын хамгийн ууган, хамгийн том ноолуурын Говь ХК-ны ТУЗ-ын гишүүн аж.

Глобал Олон улсын дунд сургуулийн төлбөр бага, дунд, ахлах ангийн ялгаа байхгүй, бүгд ижил 10 сая төгрөг юм байна. Харин тус сургууль 2019 онд улсын төсвөөс 580 хүүхэдтэй гэсэн бүртгэлтэйгээр хувьсах зардалд хэмээн 192 сая 926 мянган төгрөг авсан бол эзэд нь сурагчдын сургалтын төлбөрөөс 5.8 тэрбумыг хураасан байх нь.

Монгол Улс нэг хүүхдэд 12 жилийн боловсрол эзэмшүүлэхийн тулд хичнээн төгрөг зардаг вэ гэсэн тооцоог өнөөдөр Боловсролын яам ч, Засгийн газар ч бодитоор тогтоож дийлээгүй явна. Ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлбөрийн ялгаа юунд байдгийг тогтоох, тооцох сонирхол ч салбарын яамныханд алга.

Ийм тооцоо судалгааг хийж, төрөөс гарах зардлыг бууруулах алхам хийдэггүй шалтгааны ард улстөрчид, монголын эдийн засагт нөлөөгөө тогтоосон бизнесийн бүлэглэлүүд төсвийн хөрөнгөнд их бага хэмжээгээр гараа дүрж, гэр бүлээ тэжээх, хувийн хөрөнгөө нэмэгдүүлэх  сонирхлууд нуугдаж байдаг аж.

Үргэлжлэл бий…

Д.ЖАРГАЛАН

By updown

12 thoughts on “Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц”
  1. Рэгсүрэн Бат-эрдэнэ, боловсролын яаманд олон жил болсон, сүүлд АН үед МУИС-ийн захирал байсан нөхөр. Бөөн ашиг сонирхолын зөрчил! Баярцогтын авгай Нарантуяа гэгч нь санхүү хариуцсан захирал байсан.

  2. Энд сургуулийн бизнес эрхэлдэг мөнгөтэй хүмүүсийн хамгийн увайгүй зүйл нь багш нарын хөдөлмөрийг үнэлэхийг огтхон ч хүсэхгүйд байна. Сургууль багшийн хөдөлмөр дээр тогтоож байхад төлбөрийн мөнгө гэж тэрбум, тэрбумаар хураачихаад багш нараа доромжилж байдаг ямар улс гэж ийм байдаг байнаа. Арай гутмаар гэхэд гутмаар капиталистууд юмаа. Капиталистууд минь ядахдаа улсын мөнгө битгий хумслаач.Цаана чинь сургууль, цэцэрлэггүй хүүхдүүд, амь зогоох төдий цалинтай багш нар хэцүү байна.Сайханбилэг, Элбэгдорж хоёр шуналтангууд багш нарынхаа цалинг нэмээч

  3. Энэ шуналтангууд өөрсдийнхөө бөгс долоогч шуналтангуудын шуналын дон дээр тогтож байна.Учиргүй их идэж уусан юмнууд ирээдүйдээ үр хүүхдээ бас л их идэж уусан юмнуудын хүүхдүүдтэй нийлүүлэх гэж ингэж өндөр такстай сургуульд хүүхдээ явуулж тоглолт хийдэг.

  4. Ийм өндөр төлбөр авдаг мөртлөө улсаас хувьсах зардал гэж нэмж аваад байхдаа яахав дээ Арай дэндүү юм Даанч гаднаас ирсэн багш нар нь ч гэж мэдлэг чадвар сайнгүй юмнууд ихэнх нь бдаг Зарим нь хүүхэдтэй зүй бусаар ханддаг Эцэг эхээс өгч буй санал гомдлыг хүлээж авдаггүй багш гэхээргүй хямсгар юмнууд байгаад тэд нарыгаа өмөөрөөд бдаг Өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг ч мэддэггүй Хүүхэдтэй ажиллах мэдлэг чадваргүй хүмүүс бдаг Ялихгүй шалтгаанаар хүүхэд хөөдөг Энэ мэтийг нь БЯ нд хандахад бүлх залгисан мэт бдаг нь халаас нэгтэй байсных юм бна Ер нь 5 000 000 аас дээш төлбөр авдаг сургуулиудад хувьсах зардлын мөнгө өгөхөө болимоор юм Ийм баян төсөвтэй гэж мэдсэнгүй явлаа Монголын баячууд гэж ярвайсан юмнууд бтлаа бизнесээ ч хийж чадахгүй улсын төсвөөс хулгай хийдэг хулгайч нар л бсан бна ш дээ зайлуул ИХын гишүүд ЗГ АТГ гээд хариуцсан газрууд эдгээр луйварчиддаа арга хэмжээ авч хийх ажлаа хийгээчээ

  5. Ene shudraga bus togtoltsoo lon jil yarigdaal shuumjlel daguuldag asuudal, deeguur medej l baigaa. Tatwar tulugchdiin mungu shuu dee. HUrelsuh arga hemjee awah tsag bolsoo. Dotooddoo surguuli tsetserleg hureltsehgui, mungu bhgui gene. Olon Jil Japanuudaar butsaltgui tuslmajiin hureend olon surguuli bariulsan daa. Yaj chadaj bn aa?! Yasan sanaa zowdoggui tur, surguuliin zahirluud we.

  6. нөгөө эбэ сайханбилэг 2 бас л дунд нь цохиж явах юмаа. мөн ч их шуналтай юмаа

  7. Бүүр уур хүрчихлээ. Ийм өндөр төлбөртэй мөртлөө улсаас татаас авна бас ажилчидын цалин бага үнэхээр хэлэх ч үг алга. Цус сорогч шиг хүмүүс юм. Ер нь бол улсынхаа эсрэг яаж дампууруулахав яаж доройтуулахав гэж толгойгоо гашилгадаг нь ойлгомжтой байна. Эд нарын юу хийсэн нь илт байхад яагаад зүгээр байлгаад байдгийн ойлгох ч юм алга

  8. Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, МУ- ын ерөнхий сайд Хүрэлсүх нар аа ,

    Гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж
    ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!!
    -АТГ дахь түүний гар хөл бологч үлдсэн ажилтнууд
    -Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц. ЗОРИГТ, БАТСУУРЬ, Х. ИДЭР, ЦОГТ тэргүүтэй МАНАН мафийнхныг хамгаалагч ДШ, болон бусад шүүхийн шүүгчид
    -ЦЕГ – ын дарга БААТАРЖАВ
    -прокурорууд
    -түүнд тойргоо бэлэглэгч , УЛС, ҮНДЭСТНЭЭС УРВАСАН үйлдлийг удаа дараа хийсэн !, АСЕМ- ийн хурлаар далимдуулан төсвийн мөнгө хулгайлсан ерөнхийлөгч асан ЭЛБЭГДОРЖ, түүний 2 долдой Оюутолгойн гэрээг харийнханд ашигтай хийхэд идэвхийлэн зүтгэсэн УРВАГЧ БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ
    – УАХБ- ыг татан буулгаж Монгол Улс , үндэстний эсрэг ОНЦ НОЦТОЙ гэмт хэрэг үйлдсэн М. ЭНХСАЙХАН
    -ТЕГ-ын даргын үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй Б. ХУРЦ, С. БАЯРын гар хөл ТЕГ-ын одоогийн дарга ГЭРЭЛ,
    -Монголчуудыг ХАР ТАМХИНД ДОНТУУЛАХ хорон төлөвлөгөөнд идэвхийлэн оролцогч, ГХЯ-ны боловсон хүчний бодлогыг САНААТАЙ ГАЖУУДУУЛАГЧ сайд ЦОГТБААТАР
    – Монголчуудад молиго үмхүүлэгч , хуулийг хэрэгжүүлэх үүргээ умартдаг, өөрөө Монголын төрд шургалсан хулгайч , луйварчин , алуурчин , ЭХ ОРНООСОО УРВАГСДЫН гэмт хэргийг нуун дарагдуулсаар байгаа ХЗДХ-ийн сайд НЯМДОРЖ
    -Малыг амьдаар нь гаргах Монгол Улсын эдийн засгийг хорлох шийдвэр гаргасан ХХААХҮ- ийн сайд Ч.УЛААН
    – Монгол Улсын газар нутгаар хятадуудад найр тавьж, Монголд казино байгуулахаар улайрч байгаа ЭХ ОРНООСОО УРВАГЧ шадар сайд ЭНХТҮВШИН,
    -НДС- ийн 340 тэрбумыг зувчуулсан Б. УНДАРМАА,
    -Монгол Улс , монголчуудыгаа дэмжихээсээ илүү Хятад улс , хятадуудыг дэмжиж , хөгжүүлэхэд онцгой анхаарч байдаг “хүрэн бөөртөн”ЭМСИЭС- ийн ОДЖАРГАЛ, Петровисийн ОЮУНГЭРЭЛ, Оюутолгойн ТУЗ-ийн дарга БАТСҮХ, гишүүн БАГАБАНДИ, Оюутолгойн гэрээг ” хар толгойгоороо хариуцна” гэж ам гарсан С. БАЯР, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д. ЗОРИГТ, 40000 айлын орон сууц барих хэмжээний Бороогийн алтыг канадуудтай нийлж цөлмөсөн СҮ. БАТБОЛД, Монголын алт, нүүрсийг хужаатай нийлэн цөлмөж байгаа МАК- ийн НЯНТАЙШИР, зөвлөх ЕС асан ДУМААГИЙН СОДНОМ, хүү НОМТОЙБАЯР, Рио-Тинтогийн хөлсний бичээч БААБАР, Монголбанкны захирал асан ЗОЛЖАРГАЛ, одоогийн захирал БАЯРТСАЙХАН, ДАМБЫН ХИШГЭЭ ,БАДАМЖУНАЙ , байгаль сүйтгэгч “Болд төмөр Ерөө”- гийн ДЭЛГЭРСАЙХАН , Монголын ард түмнийг “цагаан цаас” гэж доромжилсон М. ЭНХБОЛДЫН нагац үеэл УИХ-ын гишүүн А. УНДРАА, МҮОНРТ-ийг харийнхныг магтан дуулах хэрэгсэл болгосон ерөнхий захирал НИНЖЖАМЦ , эрүүл мэндийн салбарыг самарч байгаа сайд САРАНГЭРЭЛ, БОАЖЯ- ны сайд асан ухаан нь мунхарч, улсад хохирол учруулагч ОЮУНХОРОЛ,
    – Улаанбаатар, Төв (МЭНХБОЛДЫН байнга сонгогдож байдаг ! ) аймгийн газрыг арилжаалах хорт санаа агуулсан хууль санаачлан зүтгүүлж буй нийслэлийн засаг дарга асан СУ. БАТБОЛД, ахлах зөвлөх Д. МӨНХ- ЭРДЭНЭ, Ц. САНДУЙ, нийслэлийн агаарын бохирдол, хот тохижилтын ажил хариуцаж байсан ч энэ ажлаа САНААТАЙ хийлгүй сул цалин авсаар ирсэн орлогч БАТБАЯСГАЛАН гээд нийслэл дэх М. ЭНХБОЛДЫН бүлгийнхэн гм хамтран зүтгэж Монгол Улс , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулж хулгай , луйвар, дээрэм , харийнхнаас хээл хахуулиар бий болгосон хөрөнгийг нь хуу хурааж хуулийн хариуцлагад татаагүй цагт
    -Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ !
    -Монгол минь ХӨГЖИХГҮЙ !
    -Бид 1 хором ч амар заяагаа үзэхгүй төдийгүй ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!!
    ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИЙНХНЫ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ИВЭЭС БОЛГОХ НЬ БАЙНА ❗️❗️❗️
    СЭРЦГЭЭ,СЭХЭЭРЦГЭЭ,УХААРЦГАА❗️❗️❗️
    Нэмж бичихэд УЛС, ҮНДЭСТНИЙ нэрийг дэлхий дахинд шившиглэсэн тамхи , хар тамхи, бусад барааны хил дамжуулан худалдах дамын наймаанд холбогдсон дипломатчид, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн дарга ОДБАЯР нарыг УРВАГЧИЙН адил үзэн яллахыг ерөнхий прокурор ЖАРГАЛСАЙХАН, ЦЕГ-ын дарга БААТАРЖАВ нараас шаардаж байна ❗️❗️❗️❗️❗️

  9. Дунд боловсролыг мөнгөөр эзэмшин гэдэг эмгэнэл ногоон толгойтой бол мянга мөнгөөр сураад юм сурахгүй толгойтой хүүхэд бол хаанч сурна.Зарим нэгэнд бол хулгай луйвраар олсон мөнгөө үрэх нь сонин.Гадаад хэлний сургалттай сургууль хэнд хэрэгтэй юм.Төрлөх хэл ёс заншлаа мэдэхгүй малууд л төрнө гэсэн үг.

    1. Р. Бат-Эрдэнэ бол БЯ-нд олон жил төрийн нарийн, газрын дарга хийсэн, энд тэнд боловсролын талаар юу л байна хамж явдаг хүн. Бритиш сургууль байгуулагдахад зөвлөхөөр ажиллаж байсныг мэдэх юм.
      Глобал бол Лу.Гантөмөр 4 жил сайд хийсэн “хөрөнгө”-өөрөө байгуулсан сургууль, Өөрийн зөвлөх байсан Батсүхийг захирлаараа тавьж байсан, нэрээ энд гаргаагүй юм байна.

  10. Р. Бат-Эрдэнэ бол БЯ-нд олон жил төрийн нарийн, газрын дарга хийсэн, энд тэнд боловсролын талаар юу л байна хамж явдаг хүн. Бритиш сургууль байгуулагдахад зөвлөхөөр ажиллаж байсныг мэдэх юм.
    Глобал бол Лу.Гантөмөр 4 жил сайд хийсэн “хөрөнгө”-өөрөө байгуулсан сургууль, Өөрийн зөвлөх байсан Батсүхийг захирлаараа тавьж байсан, нэрээ энд гаргаагүй юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн