Та тэрбум доллар хулгайлжээ гэж бодъё. Мэдээж хууль тогтоомж үйлчилдэггүй улсад төр барьдаг бол тухайн улс нь хэчнээн ядуу байсан ч хулгай хийхэд ядах юмгүй. Гэхдээ энд нэг асуудал бий. Олон улсын нийгэмлэгүүд төсвийн мөнгөнд гар дүрсэн, авлига авсан хүмүүст тэвчээртэй хандах нь юу л бол? Тиймээс юу хийх вэ? Тэрбумын хөрөнгөө яаж нуух вэ? “Economist” сэтгүүл хэд хэдэн зөвлөгөө хүргэж байна.
Хүйтэн дайны үед бүх юм хялбар байж. Дарангуйлагчид хүссэн бүхнээ хийж, төмөр хөшигний цаад талд юу болж байгааг харуулахгүй байж чаддаг байж. Тухайн үед төсвийн мөнгө хумслагчид шударга бусаар олсон мөнгөөрөө юу хийхээ амархан олчихдог байсан юм. Швейцарийн банкууд ч тэдэнд данс нээж өгч, өөр үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Тэр ч бүү хэл Номын эргийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид тэднийг халуун дотноор тэврэн угтдаг байлаа.
Тэгвэл одоо барууны орнууд хөрөнгийнхөө гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн данс, хөрөнгийг хураан авах нь нэмэгдсэн юм. Гэхдээ л хулгайлсан мөнгөө хадгалж үлдэх аргууд бий.
Нэгдүгээрт, олон нийтийн сүлжээнээс холхон бай. Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгчийн гэнэт баяжсан хүү Теодорин Нгуема Обианг “Инстаграм” хуудсандаа үнэтэй автомашинууд, хувийн онгоцнуудынхаа зургийг тавьсан нь найз нөхдөд нь таалагдсан нь лавтай. Гэхдээ энэ их хөрөнгийг ямар мөнгөөрөө худалдан авав гэсэн асуулт хүн бүрт үүссэн байна.
Хоёрдугаарт, алдартнуудтай уулзахаас зайлсхий. Тэдний араас папарацциуд дагадаг. Тийм болохоор тэд нууж байсан хөрөнгийг тань ч анзаарчихна.
Гуравдугаарт, мөнгөнийхөө ихэнх хэсгийн бэлнээр хадгал. Зимбабве улсын Ерөнхийлөгч агсан Роберт Мугабе хилийн чанадад аялах тоолондоо бэлэн мөнгөөр дүүргэсэн чемодан авч явдаг байжээ. Түүнийг эх орондоо байхгүй хойгуур төрийн эргэлт гарчихвал шалдан хоцорно гэж л тэр шүү дээ.
Үүнээс гадна тансаг харш, усан онгоц зэрэг хөрөнгөө өөрийн өмч биш, улсынх гээд зүтгээрэй. Францын Засгийн газар залуу Обиангийн Парис дахь байшинг хураан авч, зарах гэж оролдсон боловч тэрбээр Элчин сайдын өмч гэж зүтгэсээр иржээ.
Дээр нь мэдээж шударга амьдрах гээд хичээж үзэж болно шүү дээ. Энэ бол хамгийн сүүлчийн зөвлөгөө нь юм.
3 comments
Зөөө зөө Монголд тэгээд л хулгай луйвараа хийгээд өөртөө хулгайлсан мөнгөө завшиж үлдээд байдгиын байна. Н.Батбаяр Гарамгайбаатар нар мэт нь хулгайлсан мөнгөө өөртөө авахд үлдчихсийн байна. Ардчиллын муу хулгайч нарыг хулгайч луйварчдын Ардчиллыг алаад булаад хаяхысан үзэн ядаж байна
Ми болон хүүхдүүд нь сайн унш
монголын хулгайч нарыг хэн ч яахчгүй байгаагын шалтгаан нь бол тэдний ард нь хүчирхэн гүрэн байгаа болохоор