Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийж байна.
Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн н.Золжаргал
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3,895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.
Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих шийдвэр гараад байна” хэмээх мэдээллийг өглөө.
П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат
“Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан.Өвөөг маань 1937 оны арваннэгдүгээр сард Москвад хэлмэгдүүлэн цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр өвөөг цаазлуулсны дараа бичиг баримтгүй үлдсэн тул ЗХУ-д сурч байсан оюутнуудын тусламжтайгаар гурван сар орчим явж байж эх орондоо ирсэн. Ингээд ирэхэд нь байшинг хураасан байсан.
1992 онд эмээ, ээж бид гурав Орос руу явж, КГБ-н архивт орж, өвөөг хэлмэгдүүлсэн материалтай танилцсан. Биднийг буцаад ирэх үед П.Жасрай гуай байшинг бидэнд өгсөн юм. Ээж маань тухайн үед байшинг музей болгох санаачилга гаргаж, 1996 онд музей үүдээ нээсэн.
1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн.
Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан.
Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Энд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг.
Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан” хэмээн хэллээ.