Хүн амын хэт өсөлт: демографийн тэсрэлт ба хямрал  

-2030 он гэхэд дэлхийд Өмнөд Африкийн Улсын газар нутагтай тэнцэх хэмжээний хоёр том ашиглагдахгүй ферм үүсэн бий болно гэж мэдэгдээд байна. Цөлжилт, газрын элэгдэл мөн ган гачиг зэрэг нь энэ хэмжээний талбайг “цэвэрлээд” тавьчих юм-

Салбар салбарын эрдэмтэд баялагийн нөөц шавхагдсаны улмаас дэлхийн хүн амын амьдрах боломж тасрана гэдгийг хэдэн арван жилийн турш хэлж ярьсаар ирсэн. Гэвч жил тутамд үржих хүн амын өсөлт, нефтийн олборлолтын нэмэгдэл нь тэдний дүгнэлтийг үгүйсгээд ч байгаа юм шиг. Нөхцөл байдал хэр зэрэг удаан үргэлжлэх бол? ХХ зууны хоёрдугаар хагаст дэлхийн хүн ам доорхи шалтгаанаас үүдэн түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн юм:

  • Эмнэлгийн дэвшил: антибиотикийн нээлт ба хувийн ариун цэврийн арга хэрэгслийн төгсжилт нь олон улс оронд “үхлийн хур” буулгав. Хүний дундаж нас нэмэгдэв;
  • Ногоон хувьсгал: 1940-1970-аад онд хийгдсэн шинжлэх ухааны цуврал судалгаа, шинэ технологийн “ногоон хувьсгал” нь өндөр ургацын үр тарианы төрлийг хөгжүүлж, усжуулалтын дэд бүтцийг өргөтгөн, удирдлагын арга барилыг сайжруулж, хөдөө аж ахуйг механикжуулан, хибридын үр ургамал, хиймэл бордоо, пестицитиг  хөгжүүлж өглөө.

Хөдөө аж ахуйн салбар болон хүн амын хэрэгцээнд дотоод шаталтын бензин хөдөлгүүртэй трактор, цахилгаан мотор, усжуулалтын насос нэвтэрч, гайхалтай үр дүн авчирсан юм. Энэ дэвшил нь цахилгаан эрчим хүчний хөгжлийн буянаас үүдэлтэй. Мөн бордоо, гербицид, инсектицид, фунгицид, антибиотикийн салбаруудын ололт нь хогийн ургамал, хорхой шавьж, өвчинтэй тэмцэхэд дэвшил авчирч, ургамлын хибридчилэл, зохиомол хээлтүүлэг, өсөлтийн гормон, генийн сайжруулалтай организм нь ургамал, амьтныг үр дүнтэйгээр сонгон шилэх замыг засав.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт ба хаваарилалтад инноваци нэвтэрч, шинэ  технологийн хэрэглээний үр дүнд нь 1960-аад оноос хөдөө аж ахуйд мэдэгдэж эхэлсэн юм. 1950-иад оноос хойш 40 жилийн дотор хүн ам 2.5-5 тэрбумд хүрч өсөв. “Дэлхийн хүн ам улам бүр нэмэгдэж, газар нутаг нь тэднийг хооллож чадахгүй хэмжээнд хүрэх цаг ойртсон” гэсэн өөдрөг биш дүгнэлтийг Томас Роберт Малтусаас эхлэн олон шинжээч хийж байв.

Энэ дүгнэлттэй технологийн дэвшилд итгэгчид санал нийлэхгүй байгаа нь нэг талаар зөв юм шиг. Учир нь Малтусын дүгнэлт өнөөг хүртэл биелээгүй. Хөдөө аж ахуйн ургац нь ямагт хүн амын өсөлтөөс давж “дэлхий 10 тэрбум хүнийг тэжээх чадвартай” хэмээн хэлсэн “Ногоон хувьсгалын” эцэг Норман Борлоугийн үгтэй нийцэж байгаа. Өнөөдөр дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрсэн. НҮБ-ын дүгнэлтээр 2050 он гэхэд 9.7 тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбумд хүрэх юм.

Магадгүй найм, арван тэрбум хүнийг ч дэлхий даах чадвартай байж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүн амын тоо хэмжээ дэлхийн даацаас хэтрэхдээ л хэтэрнэ. Зарим шинжээчид дэлхий эрсдлийн босгоо давсан гэцгээдэг. Одоо хүнсний бүтээгдэхүүний эрэлт дэлхийн өгч чадах хэмжээнээс давчихсан яваа. Байдал энэ маягаар үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн хүн амд өнөөдрийнхөөр тооцоход хоёр дэлхийн нөөц хэрэгтэй болох юм.

Global Footprint Network, WWF ба Лондоны зоологийн нийгэмлэг Planet Report Living  нэртэй тайланг хоёр жил тутамд гаргаж ирэв. Сая нийтлэгдсэн Planet Report 2016 Living илтгэл нэг ёсны дуулиан болж байна. Тэнд өгүүлснээр:

  • 1970-2012 онд манай гаригийн амьд индекс 58 хувиар унасан
  • дээрхи хугацаанд хуурай газар дахь үржил өсөлт нь уг индексээр 38 хувиар буурсан
  • халуун бүсийн ой мод төрөл 1970-2009 онд 41 хувиар багаслаа
  • нугын өвс, ногоо 1970-2012 онд 18 хувиар буурсан
  • цэнгэг усны төрөл дээрх хугацаанд 81 хувиар багассан
  • ус, намгийн цогцолборын төрөл 1970-2012 онд 39 хувиар багасав
  • далайн төрөл зүйл энэ хугацаанд 36 хувиар цөөрсөн.

Дэлхийн ургамал, амьтны төрөл зүйл, тоосжуулагчид хорогдож байгаа нь бодит асуудал бөгөөд манай хүнсний ургамалууд шавьжаас тухайлбал зөгийнөөс хамааралтай гэнэ. Ногоон хувьсгал нь үнэн хэрэгтээ “ногоон” байсангүй. “Ногоон хувьсгал”-ыг төрүүлсэн орчин цагийн хөдөө аж ахуйн цогцолборууд илүү их хүнсийг ургуулсан байх. Гэтэл энэ өндөр өртөгтэй үйлдвэрлэлийн төрөл нь томоохон хохирол үзүүлжээ:

  • “ногоон хвьсгал” нь үр тарианы моно төрлийг үүсгэсэн бөгөөд тэд нь пестицидын өргөн ашиглалтад тулгуурладаг
  • Фермерүүд үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн хэрэгсэлээс хамааралтай болов. Тэгэхээр зарлага нь нэмэгдэж байна. Одоо тэд хөдөө аж ахуйн техник, бордоо, пестицид, усжуулалтын хэрэгсэл, үрийн төрлийг худалдан авах хэрэгтэй болж байна
  • том фермүүд дэх механизацийн нэмэгдсэн төвшин ХАА-н ажилчдын тоог эрс цөөлөв
  • одоо хүмүүс өлсөхөө больсон ч төмөр, А амин дэмийн хэрэгцээгээ авч чадахгүй хомсдолд орж, өөрөөр хэлбэл А амин дэмийг дутуу идэж байна. “ногоон хувьсгалын” буянаар ургуулсан үр тариа нь уламжлалт төрлүүдээс тэжээллэг чанараар эрс доогуур байна
  • “ногоон хувьсгал” нь хөдөө аж ахуйн биологийн олон төрлийг хасч одоо хэдхэн төрлийн ургамал ургуулж байна
  • Мянган жилээр улмжлалт төрлүүдэд бүрэлдэн тогтсон үнэ цэнэтэй генийн шинж чанар одоо үгүй болжээ
  • Орчин үеийн усжуулах системийн үр дүнд Энэтхэг, АНУ-ын баруун дундад нутгийн уст давхрага барагдаж байна
  • “ногоон хувьсгалын” арга барил нь химийн бордоо, пестицид, гербицидээс хамааралтай болсон ба тэдний зарим нь ухан олборлосон түлшээр хийгддэг. Энэ нь ХАА нефтийн хамааралд орсныг гэрчилдэг
  • Фермерын арга ажиллагаа нь химийн бордооноос хамааралтай болсон учраас газрын жамын үр шим дэмжлэггүй хоцорлоо
  • Хүнсний бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хүнсний үнэ бага болсон нь дэлхий даяар хүн амын хэт өсөлтийг гаргаж ирлээ

Үүнээс гадна НҮБ дэлхийд 2030 он гэхэд дэлхийд Өмнөд Африкийн Улсын газар нутагтай тэнцэх хэмжээний хоёр том ашиглагдахгүй ферм үүсэн бий болно гэж мэдэгдээд байна. Цөлжилт, газрын элэгдэл мөн ган гачиг зэрэг нь энэ хэмжээний талбайг “цэвэрлээд” тавьчих юм байна.

Цөлжилт бол манай үеийн экологийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Цөлжилтийн явцад хуурайшилт ихтэй, хур  тундас багатай нутгийн газар элэгдэн, үржил шимтэй хөрс алга болж, бүрэн үржил шимгүй газар болон хувирдаг аюултай. Нэмж хэлэхэд Монгол энэ эрсдлийн бүсэд багтаж байгаа юм.

 

Бэлтгэсэн М.ЭРДЭС

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн