Аугаа эх орны дайны ялалтын 72 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд болон манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.