Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Баавгайг олноор нь устгаж эхэлбэл хятадууд баярлана – updown.mn

Баавгайг олноор нь устгаж эхэлбэл хятадууд баярлана

Мэдээллийн сайтуудаар Орос Улсад гарсан ойн түймрээс дүрвэсэн хар баавгайнууд Монголд орж ирээд Монголчуудыг идэж байна гэх мэдээлэл гарах болсон. Үүнийг хойд хөршид гарсан түймэртэй холбон тайлбарлаж буй. Тэгвэл энэ талаар учир мэдэх нэгэн цахим хэрэглэгч илүү үнэнд ойр тайлбарыг хуваалцжээ.

Тэрээр “Яг үнэндээ тухайн түймэр нь Улаан үдээс цааш 300км-т гарсныг, түүнээс нааш бараг 1000 км газарт баавгай байтугай морьтой хүн ч зүдэрч ирэхийг мэдээлсэнгүй. Тэгээд ч хар баавгай Монголд биш хойд Америкт нутагшдаг. Сибирь болон Монголд хүрэн баавгай амьдардаг гэдгийг мэдээлсэнгүй. Бараг мэддэггүй ч бололтой. Мэддэггүй байлаа гэхэд ядаж дунд сургуульд заалгасан баймаар.

Баавгай яагаад ойгоос хэдэн арваараа гарч ирэв, яагаад хүн мал руу ноцож барьж идээд байна гэдгийн учир шалтгааныг олох хэрэгтэй юм. Үүнд уул уурхай болон малчид ямар ч хамаагүй. Баавгай намар мах идэхээ болиод самар, жимс идэж тарга тэвээрэг авч ичээлэхэд бэлддэг. Гэтэл самар сүүлийн гурван жил ургахаа больсон. Жимс ч ховордсон. Тэгээд өлсгөлөн, туранхай баавгайнууд аргагүйн эрхэнд уулнаас бууж хүний амьдрах орчин руу дайрч байгаа юм.

Самар ургахаа больсон шалтгаан нь монголчууд Хятад руу 18 жилийн турш хушин ойгоо хайр найргүй сүйтгэж вагон вагоноор нь овойж оцойтол нь зөөснөөс болсон. Сэглүүлж зэрэмдэглүүлсэн учраас хушин ой үхжиж самар ургахгүй байгаа юм. Самар ургахаа больсон учраас самраар хооллодог бүх амьтад тураалдаа орж үхэцгээж байна. Баавгай модноос олноороо гарч ирсэн нь байгаль сүйрснийг мэдээлсэн шүгэлийн дуу юм. Хүн барьж идээд байгаа учраас хуулиа зөрчиж баавгай устгахыг зөвшөөрлөө. Баавгайг олноор нь алаад эхэлбэл Хятад ченжүүд маш их баярлана, тэд үүнийг л хүлээж байгаа. Монголын байгаль орчин, эко системийг устгах Хятад улсын бодлого энэ.

Манай БОАЖЯ хушин ойгоо яаж сэргээх вэ гэж огт санаа зовсонгүй, тэр ч байтугай баавгай самраар хооллодог гэдгийг мэддэг хүн нэг ч байдаггүй бололтой” гэжээ.

Эх сурвалж: facebook.com/permalink.php

2 thoughts on “Баавгайг олноор нь устгаж эхэлбэл хятадууд баярлана

  1. Нэргүй 2019-10-07 13:04 at 13:04

    БОЯ-ханыг баавгайд хаяж өг. 76-г бас баавгайд идэшгг болгон бэлэглэ

    Хариулах
  2. Зочин 2019-10-08 21:06 at 21:06

    самар жимс ургаагүй гээд хүүхдээ идүүлээд байх уу

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн