Өмнөд Солонгосын “Samsung” брэнд Хятад дахь сүүлийн үйлдвэрээ хаахаар болжээ. Хойчжоу хот дахь энэ үйлдвэр 1992 онд байгуулагдсан бөгөөд аравдугаар сарын сүүлээр хаалгаа барина.
Хаах шалтгаан нь тус брэндийн гар утас Хятадад зарагдахаа больжээ. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байгаа ч “Samsung” Хятадын ухаалаг утасны зах зээлийн дөнгөж нэг хувийг эзэлж байгаа юм. Өмнөд хөрш дэх үйлдвэрийн ажлаа тэд Энэтхэг, Вьетнамд шилжүүлэх аж.
1 comment
Hyatduud Samsung avahgui bga bol yaagaad manaihan samsung bariad bgam be?