УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд АТГ хавтаст хэрэг нээж, Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад хохирол учруулсан хэргээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн. З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн даваа гариг (2019.10.01) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Гэвч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийнхөө шүүгч Б.Халиунаас татгалзсан учраас 13.30 цаг хүртэл хойшилж, Шүүгчид З.Баянсэлэнгийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх гэтэл тэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээн “цамнажээ”.
З.Баянсэлэнгэ нь МАХН-ын гишүүн бөгөөд өнгөрсөн он жилүүдэд болж өнгөрсөн жагсаал цуглааны магнайд олныг турхиран гарч ирдэг нэгэн байсан юм. Үүнийхээ хүчинд олны танил болж, УИХ-д сонгогдсон бөгөөд УИХ-д суудалтай намын төлөөллийн квотоор сайдаар ажиллах “шагнал” авч байсан нэгэн юм.
Гэвч тэр Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа авлига авсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд АТГ сэжиг таамгыг баримтжуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүх рүү явуулсан юм. Гэвч З.Баянсэлэнгэ гудамжны хөдөлгөөний толгойлогч зангаа шүүх засаглал дээр гаргаж, Шүүхээр хэргээ шүүлгэхгүй хэмээн аашилснаар хурлыг шүүхийн нийт шүүгчдийн зөвлөл хуралдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулж чаджээ.
5 comments
Davarsan avgaig barij horij bgaad shuuh hurliig hiilgeh heregtei tur tumur nuuree uzuuleh heregtei.
шоронжсон сэтгэхүйтэй
ugaasaa ooroo shorongiin ajiltan bsan gej sonsson,xuuliaraa ajillaxgyi manai tor.xuuliig diildeg xyn mgl-d baidgiin bna oo kkkkk
шударга бус шүүхээр шийдүүлэхгүй гээд байгаа болбол тэгвэл толгойг нь аваад лам руу явуулчихаач
JDU-n hulgaich nariin tolgoig ilsen ym chin gantshan Baynselengiig yllahnuu.Shudarga bai l da.MAHAH-hiig adilhan ylla.