Зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшиж байсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой холбоотой дуулиан дахин өндийлөө. Энэ хэрэгт холбогдуулж АТГ мөрдөн байцаах ажиллагаа явуулж, Ерөнхийлөгчийн зүгээс Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа.
Мөрдлөгийн явцад шүүгчдийн найм нь энэ хэрэгт холбоотой байсныг баримтаар тогтоосон хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн. Харин шүүгчдийн мэдүүлэгт үндэслэн дахин өөр нэг гавьяат хуульчийг шүүгч хүүгийн хамт шалгаж эхэлжээ.
Энэ бол гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нар юм байна. Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.
Энэ хэрэгт холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч, шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан Л.Бямбааг анх шалгаж байсан. Л.Бямбаа Салхитын мөнгөний ордыг булаацалдагч Хятадын хоёр иргэний нэг талынх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллага 48 цагийн хугацаатай баривчилж байсан. Гэвч тэр суллагдах байсан 2019 оны хоёрдугаар сарын 24-ны өглөө Цагдан хорих 461 дүгээр ангид гэрээслэл бичин амиа хорлосон тухай эмгэнэлт мэдээ тарж байв.
Талийгаачийн хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат мөн Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй хэрэгт буруутгаж байсан ч С.Төмөрбат АНУ руу гарч, хуулийн байгууллагынхан эрэл сурал болсоор өнжсөн.
ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Г.Даваадорж нар Салхитын мөнгөний ордын хэрэгт шалгагдсан хоёр дахь удам дамжсан шүүгчид болж байна. Б.Сарантуяа болон Л.Бямбаа нар нь Улсын дээд шүүхээс төрсөн Монгол Улсын гавьяат хуулчид юм.
13 comments
Овоо мундаг туршлагатай шүүгчид гэсэн бурхан үзэг
ямар юмных нь гавьяат хуульч гавьяат хулгайч нар бна шүүгч нарыг үндсээр нь соль
Хорь цаазал
авлиг авсан нь гавьяат хуульч болдог байсан хууль эрх зүйн тогтолцоо одообайна, цаашид байсаар л байх уу, өөрсдийн ухсан нүхэндээ мөнхөрч чадах болов уу,.
МОНГОЛД хуулиар халхавчилсан АВЛИГАЧИД олширсон. ЯЛАНГУЯА шүүгч нар айж ичихээ байжээ. МОНГОЛын шүүхийг ах дүү, амраг саднаараа хувьчлаад авсан бололтой. ШҮҮГЧ нарыг иргэд харааж, зүхэж байна. АВЛИГАЧИН шүүгч нар ИХ том байна. ТЭД төроөөсөө чайхгүй болтлоо томорчээ
Gaviyat hulgaich nar baisan baina iim hulgaich nart huuli atguulj baih gej gants vvgeer zogsohgvi oshoo olon baigaa bizdee hatuu shiitge
Bugd adilhan baihaadaa…
huulchdiig dahin tomil dugdiig n soli
Хүний зовлонд зоолсон нохдууд
Төрөөс хулгайлсан хулгайч нарын төрөөс өгсөн цолыг эхний ээлжинд хураа
хорьчихооч,72-д өөрийгөө бооно биз
Muusain vhdelvvd
Бузар чавганц нарыг есен уерээр нь далд оруул