Yahoo компанийн инженер асан албан тушаалаа ашиглан 6000 орчим Yahoo мэйл хэрэглэгчийн хаягт хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдсон тул таван жил хүртэлх хугацаагаар хоригдож, 250 мянган долларын торгуулиар шийтгүүлэхээр болжээ.
34 настай Рейс Даниэл Руйз охид бүсгүйчүүдийн нүцгэн зураг, дүрс хайх зорилгоор хэрэглэгчдийн хаягт нэвтэрч байснаас гадна iCloud, Facebook, Dropbox, Gmail сүлжээний хаягуудад нэвтэрч байснаа хүлээн зөвшөөрсөн гэж Холбооны Мөрдөх Товчоо өчигдөр мэдээлжээ.
Халдлагад өртсөн хаягуудын эзэд ихэвчлэн түүний найз, танил, хамт ажилладаг нас залуу бүсгүйчүүд байсан ба Руйз нь Yahoo Mail үйлчилгээний найдвартай ажиллагааг хариуцдаг инженерийн албан тушаалыг 10 гаруй хугацаанд хашиж байжээ. 2018 онд тэр ажлаасаа гарсан бөгөөд бусдын хаягнаас хууль бусаар цуглуулсан зураг, бичлэгүүдийг гэрийнхээ компьютерт хадгалж байжээ. Руйзын шүүх хурал ирэх оны хоёрдугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна.