Хоёр жилийн өмнө хөөргөсөн Америкийн цэргийн зориулалттай, туршилтын сансрын онгоц X-37B өнгөрсөн ням гарагт дэлхийд эргэн газарджээ. Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансрын төвд газардсан сансрын нисгэгчгүй, X-37B  аппарат дэлхийн тойрог замд 700 гаруй хоногийн турш туршилт явуулсан юм. Цэргийн яам “Энэхүү хөлөг сансрын олон дахин ашиглах тээврийн хэрэгслийн ажиллагааны эрсдлийг буулгах талын туршилт явуулсан” гэснээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хөтөлбөр болон санхүүжилт нь нууцлагдсан X-37B  хөлгийн энэ удаагийн аялал нь дөрөв дэх удаагийн туршилт аж. Мөн хамгийн удаан үргэлжилсэн нь юм. АНУ анх 2010 оны дөрөвдүгээр сард X-37B буюу Orbital Test Vehicle OTV нэртэй хөлгийг тойрог замд найман сар ажиллуулсан бол 2011 оны гурван сард эхлүүлсэн туршилт 15 сарын турш үргэлжилсэн юм.

Харин гурав дахь нь 2012 оны арванхоёрдугаар сард эхэлж нэг сар үргэлжилсэн байна. Өмнөх гурван нислэг Калифорнийн Ванденбергийн нисэх баазаас хийгдсэн юм. Цэргийнхэн тав дахь нислэгийг нь энэ оны сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. X-37B хөлгийн урт 8.8 метр, далавчны дэлгэлт нь 4.5 метр. Эх дэлхийд буухдаа онгоцны дэглэмлээр ажилладаг аппаратын жин нь тав орчим тонн юм байна. АНУ ийм төрлийн хоёр онгоцтой аж.

utm_medium=referral&utm_source=lentainform&utm_campaign=ren.tv&utm_term=1269828s140&utm_content=5368990

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн