Хоёр жилийн өмнө хөөргөсөн Америкийн цэргийн зориулалттай, туршилтын сансрын онгоц X-37B өнгөрсөн ням гарагт дэлхийд эргэн газарджээ. Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансрын төвд газардсан сансрын нисгэгчгүй, X-37B аппарат дэлхийн тойрог замд 700 гаруй хоногийн турш туршилт явуулсан юм. Цэргийн яам “Энэхүү хөлөг сансрын олон дахин ашиглах тээврийн хэрэгслийн ажиллагааны эрсдлийг буулгах талын туршилт явуулсан” гэснээс өөр […]