Гадаад харилцааны яамнаас томилогдсон Европ дахь дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хууль бус тамхины болон хар тамхины наймаа хэтэрч, хилийн чандад Монгол гэсэн нэрийг харлуулсаар байна. Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 Монгол иргэний нэрийг зарласан юм.
Хууль бус наймаанд оролцож, Польшийн Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжилж байгаа дипломатуудын жагсаалтад Гадаад харилцааны яамны дипломатчид төдийгүй жижүүрээс дэд сайд хүртэлх албан тушаалтан, тэдний гэр бүлийн хүмүүс, мөн Эрүүгийн цагдаагийн газрын офицерүүд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, яамдын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймаг сумын ИТХ-ын дарга нар хүртэл багтаж байна.
Тэднээс онцлон, эрэн сурвалжлагдаж байсан хэрнээ ажлаа үргэлжүүлэн хийж байсан Гадаад харилцааны яамны найман ажилтныг танилцуулж байна.
Нэг: 2006-2009 онд Сингапур дахь ЭСЯ-нд консулаар ажиллаж байсан Н.Наранбатын гэргий Батаагийн Батгэрэл
Дипломат паспортын дугаар: Д 0000958: Ригестрийн дугаар: ХП 77071409
Батаагийн Батгэрэлийн нөхөр Н.Наранбат 2009 онд ГХЯ-ны ТДЁГ-ын дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо Чехэд Элчин сайдаар томилогдсон.
Хоёр: ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Доржийн Энхбат
Дипломат паспортын дугаар: Д 0000260 Ригестрийн дугаар: УЖ 60022810
Доржийн Энхбат 2004-2006 онд Ханой дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт оролцжээ.
Гурав: ГХЯ-ны Хөрш орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 онд Москва дахь ЭСЯ-нд ажиллах томилолт авсан Жигмэдийн Сувдаа
Дипломат паспортын дугаар: Д 0001224, Д 0000586, Д 00005284: Ригестрийн дугаар: УШ 53050206
Жигмэдийн Сувдаа нь 2003-2006 онд Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт оролцсон байна.
Дөрөв: ГХЯ-ны ТЗУГ-т гуравдугаар барийн бичгийн даргаар ажиллаж байсан Хишигдаваагийн Жанцан
Дипломат паспортын дугаар: Д 0005187: Ригестрийн дугаар: ЦБ 71103175
Хишигдаваагийн Жанцан 2005-2008 Брюссель дэх ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцжээ.
Тав: ГХЯ-ны ГЭЗГ-т гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мундагбаатарын Батсайхан
Дипломат паспортын дугаар: Д 0000853: Ригестрийн дугаар: ЧК 73041816
Мундагбаатарын Батсайхан 2004-2007 онд Парис дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт оролцсон. 2019 онд М.Батсайхан Францын Элчин сайдын яамнаас татагдсан. Гэхдээ тэр Монголдоо буцаж ирээгүй. Харин ч улс орныхоо нэрийг шившиглэн нэг жил үнэтэй байр хөлслөн амьдарч байгаад 2018 онд дахин Парис дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.
Зургаа: Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан А.Баттөрийн эхнэр Цэгмидийн Баярмаа
Дипломат паспортын дугаар: Д 0001106: Ригестрийн дугаар: ЧЗ 65122604
Цэгмэдийн Баярмааг хууль бус наймаа хийж байх үед нөхөр А.Баттөр нь Гадаад харилцлааны яамны дэд сайдаар ажиллаж байгаад Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдаар томилогдож байжээ.
Долоо: Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баярхүүгийн эхнэр Мөнхдалайн Өлзийсүрэн
Дипломат паспортын дугаар: Д 0001076: Ригестрийн дугаар: ЧК 75031729
Эрэн сурвалжлагдаж байгаа Мөнхдалайн Өлзийсүрэнг хууль бус наймаанд оролцож байх үед буюу 2004-2008 онд түүний нөхөр Д.Баярхүү Сөүл дэх ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Найм: ГХЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг ДБҮААГ-т жижүүр Сайнаагийн Өнөржаргал
Дипломат паспортын дугаар: А 0000459: Ригестрийн дугаар: ЦЖ 71010773
Хууль бус наймааны асуудалд холбогдохдоо С.Өнөржаргал Варшав дахь ЭСЯ-нд аж ахуйн эрхлэгч, жолоочоор ажиллаж байжээ.
Үргэлжлэл бий
1 comment
Gadaad hariltsaanii yamnii Tsogtgerel naimaachdiig songon shalgaruullaad yawuuldag yum bn l da