Хүний алхаа гишгээний онцлог ямар өвчнүүдийг нь илрүүлж чадах вэ? Зарим өвөрмөц алхалт нь удам дамждаг гэж эмч нар үзэж байна. Гэхдээ туршлагатай эмч нар зарим хүмүүсийн алхаа гишгээгээр нь эрүүл мэндэд нь гарсан асуудлыг тогтоож чаддаг.
Ойр ойрхон гишгэж явах /Бэлгийн сулрал/
Эрэгтэй хүн ойрхон гишгэж явах нь бэлгийн сулралтай байж болзошгүйг илтгэдэг гэнэ. Үүний гол шалтгаан нь стресс болон сэтгэл гутрал. Хиросакагийн их сургуулийн эрдэмтэд 324 эрэгтэй дээр судалгаа хийгээд ойр ойрхон алхаатай хүмүүсийн 40 хувь нь бэлгийн сулралтай болохыг тогтоосон байна. Энэ нь аарцагны булчин сул, бэлэг эрхтэнд очих цусан хангамж муу байдгаас болдог байна.
Харин эмэгтэйчүүд ойр ойрхон гишгэх нь өндөр өсгийт өмссөнөөс болдог байна.
- Чанга дэвсэлж алхах /В12 витамины дутагдал, эсвэл чихрийн шижний эхлэл/
Алхаа гишгээ өөрчлөгдөж, чанга дэвсэлж явдаг болбол захын мэдрэл алдагдсаны шинж байж болзошгүй. Ихэвчлэн В12 витамины дутагдал болон чихрийн шижний эхлэл үед ийм шинж илэрдэг.
- Гараа савлахгүй явах /Мөрний булчингийн чангарал/
Энэ нь суугаа ажил, хөдөлгөөн бага байсны илрэл юм.
- Бөгтийж явах /Ядрах, толгой байнга өвддөгийн шинж/
Булчингийн хөгжил муу, биеийн хэлбэр алдагдсанаас болж мөр, толгой унждаг. Энэ үед цээжний хэсгийн эрхтнүүдэд даралт үүсч, цусан дахь хүчилтөрөгч багасдаг.
- Майжгий гишгэж явах /Төрөлхийнх, эсвэл D витамины дутагдал/
D витамины дутагдлаас болж рахит үүсч хөлийн хэлбэр өөрчлөгдөж болно.
- Алхмын урт, цаг хугацаа жигд биш байх /Альцгеймерийн өвчин/
Альцгеймерийн өвчтэй болох эрсдэлтэй үед хүний алхмын хэмжээ харилцан адилгүй болж, баруун, зүүн гишгэлт цаг хугацааны хувьд ч өөр өөр гардаг. Түүнчлэн үений өвчтэй хүмүүсийг ч эмч нар мэддэг байна. Эмчилгээний эмч, мэдрэл судлаач Роман Гудель “Хүний алхаа огцом өөрчлөгдөж, гурван дээш хоног явахад таагүй мэдрэмж төрж байвал хүнд өвчний өндөр эрсдэл байна гэсэн үг. Үүнийг тоолгүй орхиж болохгүй” гэжээ.
Эх сурвалж: /life.ru
5 comments
Unen yum shig bna. Manai nuhur sulraltai. Anh taniltsahad l oir oirhon gishgej ywdag zaluu bsan
whahahahaahahahahahaha
Teriigee bodool ongrono bizd
Залуу байхдаа чамайг дур тавиулж чадддаг байсан уу. Сулралтай хүнтэй тэгээд яаж дураа хангаж бндаа. Хэрэг болбол утсаа өгөөэрэй
UNEN UNEN .MINII UBCHUNUUDED TIIM TOHIODOL AJIGLAGDDAG