Хүүхдэдээ заавал хэлж байх ёстой 7 зүйл

Хүүхэд гэдэг ээж аавынхаа хэлсэн үг бүрийг сэтгэлийн хөөрлөөр хүлээн авдаг хүн билээ. Тиймээс баригдмал, чөлөөт сэтгэлгээгүй хүүхэд өсгөе гэвэл хүүхдээ байнга шүүмжил гэдэг үг ч байдаг.

Мэдээж хүн л юм болохоор эцэг эхчүүд энэ асуудал дээр алдаа гаргах магадлал өндөр ч одооноос эхлэн энэ асуудал дээрээ анхаарвал хожимдохгүй гэдэгт итгэж байна. Тэгээд ч хүүхэд бол бидэнд байдаг хамгийн үнэтэй өв билээ. Ингээд хүүхдэдээ өдөр бүр хэлж байх ёстой 7 хэллэгийг сануулъя.

  1. Би чамд хайртай

Хүүхдүүд тань хэлсэн хэлээгүй таны хайрыг мэдэрнэ гэж бүү бод. Тиймээс та аль болох байнга, чин сэтгэлээсээ энэ үгийг хэлж байх хэрэгтэй. Хүүхэд тань ч үүнээс танд итгэж болох юм байна гэдгийг ойлгоно. Тэд өөрийг нь хайрлаж, эрхлүүлж байгааг мэдмэгцээ илүү онцгой, аз жаргалтай, сэтгэл хангалуун болно шүү дээ.

  1. Би чамаараа бахархдаг

Өөртөө итгэлтэй хүн өсгөе гэвэл хүүхдийнхээ том, жижиг амжилтуудаар бахархдаг гэдгээ үргэлж хэлж өгч байх ёстой. Хүүхдүүдийнхээ өсөлт хөгжилд гарсан өөрчлөлтөд сэтгэл ханамжтай байгааг тэр мэдрэх нь чухал. Үүгээрээ хүүхэд урамшиж, улам илүү амжилт гаргахын төлөө чармайх болно.

  1. Намайг уучил

Заримдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ түрэмгий хандаж, жижигхэн алдааг нь маш ихээр дэвэргэх нь бий. Хэрэв таны буруу бол уучлалт гуйж сур. Энэ бол сул тал биш, хүүхдээ хүндэтгэх хэлбэр юм. Та тэдэндээ зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой.

  1. Би чамайг уучиллаа

Хүүхэд хүмүүжүүлэхэд зарчим, дэг жаяг заавал байх хэрэгтэй. Тоглоомыг нь хурааж авах, утсаар тоглохыг нь болиулах, ямар нэгэн давуу эрхийг нь хасах зэрэг нь хүүхдүүдэд тохиромжтой шийтгэл мөн. Гэхдээ тэд алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйхыг хүсэх үед та тэднийг уучлах хэрэгтэй.

  1. Би чамайг сонсож байна

Үр хүүхдэдээ тэвчээртэй хандаж, өөрийгөө илэрхийлэх цаг олго. Ихэнх хүүхэд өөрийн үзэл бодлыг илэрхийлж чадаагүйгээсээ болоод сургууль дээрээ асуудалд ордог. Хоорондын яриа итгэлийг бэхжүүлж, хүүхдийг өөртөө илүү итгэлтэй болгоно.

  1. Энэ бол чиний хариуцлага

Хүүхэд том болж, гэрийн ямар нэгэн ажил хийх чадвартай болмогц өөрт нь тохирох үүрэг хариуцлага ногдуул. Аяга саваа угаах, цэцэг услах гээд юу ч байж болно шүү дээ. Үүгээрээ та хариуцлагатай хүн өсгөж байна гэсэн үг юм.

  1. Чамд хэрэгтэй бүхэн байна

Заримдаа хүүхдүүд ямар нэгэн тэмцээн уралдаанд ялагдахаас айж, оролцдоггүй шүү дээ. Энэ үед эцэг эхийн дэмжлэг хамгаас чухал. “Чамд шалгалт өгөхөд хэрэгтэй бүх зүйл байна”, эсвэл “Чи сайн суралцсан, амжилт гаргаж чадна” гэж урамшуулан өөртөө итгэл итгэл хайрлаарай. Ялагдал хүлээсэн ч битгий шантраарай гэдгийг захиарай.

Эх сурвалж: lifter.com

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн