Монгол түмнийхээ сэтгэлийн хандив, үзэгт нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмчилгээний хүндрэлээс шалтгаалж, эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна. Эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай болсон ч 15сая вон буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл 30 гаруй сая төгрөг дутжээ. Үүний улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь хойшлогджээ.
Мэс засал яаралтай хийлгэхгүй бол өндөр зардлаар хийгдсэн цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ нь ямар ч үр дүнгүй болох учир яах учраа олохгүй байгаа тухайгаа нөхөр Ц.Ариунболд нь учирлаж байлаа. Ц.Ариунболд өнөөдрийн байдлаар өдрийн цагаар эхнэрээ эмнэлэгт сахиж, шөнийн цагаар БНСУ-д ажил хийн эмчилгээний зардалд нэмэр болохоор зүтгэж буй.
Гэвч харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. Уянгын амь нас одоо та бидний гарт байна. Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтээ нь үлдээх боломжтой юм.
Таны Уянга бүсгүйд хандивласан бага боловч хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм. Таны хийсэн буян мянгаар үржигдэн буцах болтугай.
Сайн үйл бүхэн дэлгэрэг.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Солонгос дах утасны дугаар: 01080886715