УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн хүргэн “Монголдарь инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр АТГ-аас шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт түүнийг Ганцхудагийн урьдчилан хорих ангид 48 цаг саатуулаад гаргажээ. Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байсан юм байна.
Э.Жаргалсайхан нь Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр бөгөөд түүний нэр дээр 15 компани байдаг талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан юм.
1. “Мон-Аэртур” ХХК
2. “Жемнэт” ХХК
3. “Говьтугалга” ХХК
4. “Нео-Арчизо” ХХК
5. “Талын хүдэр” ХХК
6. “Авшиг-Одсэр ББСБ” ХХК
7. “Ёда-Инвестмент” ХХК
8. “Смартчойсе транс” ХХК
9. “Хайтек бойлерс” ХХК
10. “Монголдарь инвестмент” ХХК
11. “Монголдарь жоки” ХХК
12. “Амударьхангай” ХХК /татан буугдсан/
13. “Мянганжигүүр” ХХК /Гадаадын хөрөнгө оруулалттай/
14. “Женерал-Ассетс” ХХК
15. “Универсал говь майнинг” ХХК
1 comment
Oorii ni xezee shalgax ve?