Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 08-нд “Буянт-Ухаа” цогцолборт өөрийн бие даасан 15 дахь “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Тэгвэл тоглолтын тасалбар аль хэдийнэ худалдаанд гарчээ. Тодруулбал, “ticket.mn”-ийн салбаруудаар худалдаалагдаж эхэлсэн байна. Тасалбарын үнийн хувьд 30-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Тасалбар захиалга 1900-1800 https://www.ticket.mn/event/813/
“Тэнгэр шиг бай” тоглолтын тухайд гэвэл гурван үндсэн хэсэгтэй бөгөөд оршил, өрнөл, төгсгөл гээд гурван цаг үргэлжилнэ.
“Тэнгэр шиг бай” тоглолт тэсрэлттэй, гайхамшигтай, мэдрэмжтэй, догдлолтой доргио, амьд болно гэдэгт итгэж байна, бас хүлээж байна. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: 8018-8803, 8921-3494