УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т хандах болсон талаараа өнөөдөр (2019.09.27) мэдээлэл хийлээ. Тэрээр консул асан Д.Мөнх-Эрдэнийг төрийн өндөр албан тушаалтанд авлига өгөхийг санал болгосон, гүтгэлэг тараасан зэрэг асуудлаар АТГ-т гомдол гаргаж байгаа юм байна.
Энэ талаар ярихдаа:
-2013, 2014 онд намын шугамаар Д.Мөнх-Эрдэнэтэй танилцаж байсан. 2014, 2015 оны үед эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр “гишүүнээ авраач ээ” гээд уйлаад ирсэн юм. Монголын төмөр замд хулхи бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн, мөн найзыгаа төмөр сандлаар цохиж зодоод эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн нөхөр над дээр ирж байлаа. Удалгүй Ц.Элбэгдоржийн ивээлд орж 2016 онд Хөх хотын консулаар явсан. Дипломат алба бол ямар ч боловсрол, мэдлэггүй, бараг 8-р ангиа бүрэн төгсөж чадаагүй Д.Мөнх-Эрдэнэ шиг хэл улгүй хүмүүсийн явдаг ажил биш.
Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. Тухайн үедээ “бидон Ганбаа” гэж монголчууд хэлдэг байсан. “Бидон Ганбаа намайг шоронд явуулах гээд байна, та хэлж өгөөч гишүүнээ” гэж Д.Мөнх-Эрдэнэ 2015 онд миний өрөөнд бараг уйлах нь холгүй амьтан орж ирж байсныг би санаж байна. Би тухайн үед Өргөдлийн байнгын хорооны дарга байсны хувьд Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзаж, “хүн битгий хэлмэгдүүлээрэй” гээд өргөдлийг нь шилжүүлж өгч байсан юм. Энэ бол Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх.
Дипломат албанд боловсролгүй хүн оруулсан зорилго нь бол хууль бус тамхины наймаагаа хийлгэх. Д.Мөнх-Эрдэнийн боловсрол нойлын ногоон тэг. Ямар ч хүмүүжилгүй. Архи уухаараа хүн зодно, эрүүлдээ эрүүл бус юм ярина.
Энэ хүн “Улаан бал” нэвтрүүлэгт орж захиалгаар миний тухай олон юм ярьж байна. Би хариулт өгье.
Ж.Батзандан Хятадаас хөрөнгө оруулалт татаад ирээрэй, хятадын компаниудыг надтай уулзуулж, намайг дэмжүүлээрэй гэж хэлсэн гэсэн. Би “Монголоо, улсаа дэмжээрэй” гэж дипломатчуудаасаа гуйдаг юм. “Улаан бал”-аар орсон улайдаггүй Д.Мөнх-Эрдэнэ гуай. Энэ хүн андуурч, өөрийнхөө боловсролын түвшинд ойлгосон байна. Консулынхаа ажлаас хөөгдөж ирсэн нөхөр шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ шиг хүн Монголын төрд 1см ч ойртож болохгүй. Зүгээр л гэмт хэрэгтэн байхгүй юу.
Мөн Д.Мөнх-Эрдэнэ энэ оны гуравдугаар сард манай зөвлөх н.Амарсайхан гэдэг хүн рүү яриад “өөрт чинь 20 сая төгрөг, гишүүнд 100 сая төгрөг өгье, хятадуудаар өгүүлье” гэсэн байгаа юм. Энэ бол гэмт хэрэг. Консул хүн хятадаас мөнгө авч УИХ-ын гишүүнд өгүүлэх гэж явах нь гэмт хэрэг юм. Үүнийг миний бие АТГ-т шалгуулахаар явуулж байна.
Дээрээс нь “Ж.Батзандан хятадуудтай танилцуулж өгөөрэй, хятадуудаар намайг дэмжүүлж өгөөрэй” гэж хэлсэн гэсэн гүтгэлэг тарааж байна. 2015 онд миний бие, УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Санжмятав нар Хөх хотод болсон Монгол-Хятадын экспод оролцохдоо Хятадын болон Өвөрмонголын мянга гаруй компанитай уулзалт хийсэн. Ингэхдээ Монголын компаниуд, аж ахуйн нэгжүүдийг дэмжээрэй гэж хэлсэн. Энэ бол Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар байсан юм. Монголын гадаад харилцаа, гадаад худалдааг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн ажлаа хийдэг юм. Боловсролгүй Д.Мөнх-Эрдэнийн толгойд “Монголыг дэмжээрэй” гэдэг нь “Ж.Батзанданг дэмжээрэй” гэж сонсогдсон байж магадгүй.
Д.Цогтбаатар сайд энэ нөхрийг Засгийн газрын хуралдаанаар машины наймаа хийсэн, архидан согтуурч олон хүнд агсам тавьсан, зодоон цохион хийсэн хэргээр нь консулаас хөөж явуулсан юм. Энэ шийдвэрийг туйлын зөв гэж үзэж байна.
Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг энэ хүн их муу хэлж байна лээ. Н.Анхбаяр ГХЯ-нд 20 гаруй жил ажиллаж байгаа. Ц.Нямдоржийн хүү байна уу, тамдоржийн хүү байна уу хамаагүй ээ. Боловсролтой залуучууд төрийн албанд ажиллах ёстой юм. Н.Анхбаяр гэдэг залуу Д.Мөнх-Эрдэнийн дэргэд тэнгэр, газар шиг боловсролын ялгаатай хүн.
Д.Мөнх-Эрдэнэд хэлчихье, чам шиг хүн Монголын төрд гурван жил битгий хэл гурван өдөр ч байх эрхгүй.
Ж.Батзандангийн ургийн мод гэж тараагаад байгаа. Тэгвэл Ж.Батзандангийн ургийн мод их том мод байгаа. Миний удамд Ерөнхий сайд хийж байсан хүн ч бий. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жигжиджав гэж хүн миний аавын талын хүн. Тэгэхээр миний ургийн мод өндрөөс эхэлнэ. Доошоо явбал Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймгийн Засаг дарга байсан аавын талынхан бий. Би ах дүү 10-уулаа. Эмч, малчин, жолооч, таксины жолооч ч ах байна.
Ж.Батзандангийн эгч нь Оюутолгой ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч гэнээ. Надад нягтлан бодогч нэг ч эгч байхгүй ээ. Миний эгч Ж.Баттуяа бол хуульч хүн. Маш өндөр боловсролтой.
Нэг ах нь “Монсам” ТӨХК-ийн захирал юм гэнээ. Энэ хүн бурхан болоод олон жил болж байна. Монголд нэртэй бизнесмэн хүн байсан юм.
Бас нэг ах нь Ерөнхий сайдын зөвлөх гэнээ. Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр 44 хүн ажилладаг юм байна. Энэ хүн одоо инженер, эдийн засагч мэргэжилтэй. Намайг 1996 онд Унгар улсад 3-р курсийн оюутан байхад энэ хүн ЗТЯ-ны газрын дарга байсан хүн. Энэ хүн миний ах болсон нь миний буруу юм уу, энэ хүний буруу юм уу?
ХААИС-д ажилладаг, багш, доктор ах минь бий. Энэ хүн 1996 оноос хойш ОХУ-д ХАА-н чиглэлээр доктор хамгаалсан хүн. Ж.Батчулуун гэж хүн байна. 1996 оноос хойш ХААИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Намайг оюутан байхад тэнхимийн эрхлэгчээс эхлээд, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирлаас эхлээд, одоо ХААИС-ийн 6 дэд захирлынх нь нэгээр ажиллаад явж байгаа нь хэний буруу юм бэ? Энэ хүн АН-аас Их хуралд нэр дэвшиж байсан. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан.
Ж.Баатарчулуун гэж бас яриад байгаа. Хөх хотын консул болсон юм гэнээ. Энэ хүн 1989 оноос хойш Монголын төрд ажиллаж байгаа юм аа. Жуулчин компанийг чинь энэ хүн үүсгэн байгуулсан юм. Гадаадын жуулчдыг анх хүлээж авч байсан хүн нь. Төрийн өмчийн хороонд 1996-2000 оны хооронд өмч хувьчлалд оролцож ажиллаж байсан хүн. МХЕГ-т газрын дарга, хэлтсийн дарга хийж байсан. Эрээнд дэд консулаар ажилласан байсан. Хэлгүй л гээд байх юм. Д.Мөнх-Эрдэнэ шиг хэлгүй хүн биш ээ. Энэ хүн чинь Орост олон сургалтад суучихсан, Монголд анхны жуулчдыг хүлээж авч байсан хүн. Чиний дэргэд том боловсролтой хүн гэж би хэлнэ.
Хэрвээ хэн нэгнийг буруутгах гэж байгаа бол та бурхантай очиж заалд. Надад олон ах дүү заяасан, үүний төлөө намайг буруутгах гэж байгаа бол миний аав, ээжтэй заргалд” гэлээ.
Ингээд “Улаан бал” нэвтрүүлгээр Д.Мөнх-Эрдэнийн ярьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой болон түүний хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ. Мөн гишүүний зөвлөх рүү ярьж 20 сая төгрөг, гишүүнд өөрт нь 50 сая төгрөгийг хятад хүнээр өгүүлмээр байна гэсэн асуудлыг ч шалгуулах юм байна.
Ж.Батзандан гишүүн тайлбар өгөх үеэр тамхины хууль бус наймаанд холбогдсон гэх дипломат албаны 50 гаруй хүний нэрийг ирэх долоо хоногт зарлана гэдгийг дуулгасан юм.
3 comments
За ингээд бас нэгэн хэрүүлийн үүсвэр эхэллээ. Бие биёнийхээ бөгсийг ухаж таргад хийсэн асуудал монголын төрд үеийн үед бсн. Үүнийг их гүрний явуулгатайгаар хийдэг бсн бол одоо монголчууд өөрөө өөрсөддөө хийдэг болсон мулгуу эрин үеийнхэн
Tanihgui geed bsan yasan bee iim l hudalch hulgaichdaa
Шударга хүн гуай яагаад гэмт хэрэгтнийг өөртэйгөө муудалцах хүртэл нь нууж, найз нөхөд болж, юм хум гуйж явсан юм бэ?