БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 24-ний Мягмар гарагт NTV телевизийн “Улаан Бал” нэвтрүүлэгт оролцож, олон нийтэд өөрийн томилгоотой болон ГХЯ-ны талаар буруу ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулж өнөөдөр (2019.09.26) энэхүү мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдэлд:

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 16.2-т “Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Энэ хуулийн дагуу Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Ерөнхий консулаар томилсон байдаг.

Гэвч Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот, хүсэлтийг үндэслэн цаашид хоёр улсын харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлж Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, түүнийг 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эгүүлэн татсан болно.

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна гэжээ.

By updown

7 thoughts on “ГХЯ-аас консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой Мэдэгдэл гаргажээ”
  1. ГХЯ үнэхээр дампуурсан газар болжээ…сайд нь оффшорчин, орлогч сайд гэж эмэгтэй нь дипломат албаны тухай ойлголтгүй….төрийн н/б дарга залуу тэрбумтан…хэлтсийн дарга тэгээд зөвлөх нэртэй нөхдүүд нь авлигачид наймаачин хар тамхичид доорх ажилтан нар ньь аялдан дагагчид болжээ дээ…

  2. Ashigluulah horiotoi yu naad mashin ntr geed bgaa asuudliig chin ulaan balaar orj bhdaa uchnuun yarij helsen yam dayaaraa mal yum uu tailbarlaad bhad erguu yum shig mashin mashin geed hutsaad bhiin ereenii kosul naad viznii tamchin chin mah baitguai mashinaaraa sum sevseg zuugeed yavdagiig zamuud dayaaraa medne hun erh yambiinhaa erheer oruulsan mashinaa uuruu hergelnuu uruu l hergelnii ezniinh ni asuudal biz dee etsesdee buusan kosuluud mashinaa hen ni hechnee ni butsaaj avchirsiin odoo haana yamar heden mashin bgaag ni helchih shudraga ajiltai huniig ajil hiilguuleh tsag hezee irhiin bee

  3. Хар тамхины наймаа хийж ,Монголын нэр хүндийг унагасан ГХЯам улс төрийн томилгоогоор чадваргүй, мэдлэггүй 1,0 сая төгрөг хүрэхгүй цалинтай мөртлөө хэдэн зуун мянган долларын машин унаж, хэдэн мянган долларын цаг зүүсэн томчуудын хүүхдүүд, нууц амрагуудаар дүүрсэн газар болсон нь олны өмнө ил тод болсон зүйл. Мөнх-Эрдэнэ чухам үнэнийг шударга ил тодоор хэнээс ч айхгүй хэлсэнд нь ард түмэн баярлах ёстой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн