“Lion’s Roar”-ын 2019 оны долдугаар сарын дугаарт таван хүн Далай ламтай хийсэн уулзалтынхаа дараах сэтгэгдлийг хуваалцжээ. Тэдэн дундаас Канадын зохиолч, блогч Даниэлла Лапортегийн Дээрхийн гэгээнтэнтэй хийсэн уулзалтаа хэрхэн дүгнэснийг хүргэе.
“30 орчим насандаа би Дээрхийн гэгээнтэнтэй ганцаарчлан уулзах боломж олдсон юм. “Хөөе, хүүхэд ээ. Би чамайг Далай ламтай уулзуулахаар болчихлоо. Энэтхэг рүү ниснэ дээ” гэж дарга маань утсаар ярьж байна. Тэгээд л би хэдхэн минутын дотор аялалдаа бэлдсэн дээ.
Дарамсалад бид тавуулаа байлаа. Бид түүнийг том шоуны өмнөх фанатууд шиг л хүлээж байв. Ингээд Дээрхийн гэгээнтэн эрч хүчтэй, баяр баясгалан гэрэлтүүлэн орж ирлээ. “Та хэдийг хүлээлгэсэнд уучлаарай” хэмээн тэрбээр хэлэв.
Бид нийтийн ухамсар, цэрэг дайны ажиллага, улс төрийн талаар ярилцсан. Бас зөндөө инээлдсэн. Тэгснээ гэнэт над руу эргэж хараад цоо ширтсэн харцаар харж, өтгөн хөмсгөө өргөөд “Танд асуулт байна уу” гэлээ. Би ч “Миний үеийнхэн юуг яаж хийхээ мэдэхгүй байна. Танд Gen-үүдэд ямар мэдээлэл өгөх бол гэдэг нь надад сонирхолтой байна” гэхэд “Танай өрнөдөд боловсролыг үнэлдэг. Энэ бол сайн хэрэг. Танайд технологи байна. Энэ ч бас муугүй зүйл. Гэхдээ та нар хүмүүсээ зүрх сэтгэл, өрөвч энэрэнгүй байхын үнэ цэнд сургахгүй байна. Үүнийг л хийх хэрэгтэй” хэмээн Далай лам хэлэв.
“Та буддист байна уу, Христийн шашинтан байна уу, хамаагүй. Өрөвч энэрэнгүй сэтгэл шашнаас гадуур, зүрхэнд оршдог. Буддист миний бие ч танд буддизм хэрэггүй гэж хэлж чадна. Та бүхэнд хэрэгтэй бүх зүйл бол сэтгэл зүрхнээсээ өрөвдөж энэрэх явдал юм. Эмэгтэйчүүд үүнийг ойлгоно. Тэд бусдын өвдөлт шаналгааг илүүтэй мэдэрч, амьдралыг үнэлж чаддаг. Та бүхэн эрчүүдийг тэргүүнээрээ тавиад тэд дайтдаг юм. Эмэгтэйчүүдийг тавиад үз. Тэд энх тайвныг тогтооно. Эмэгтэйчүүд бол ирээдүйн удирдагч” хэмээсэн юм. Үүний дараа тэр инээсэн.
Уулзалт нэг цаг хэртэй үргэлжлээд дуусах шатандаа оров. Далай лам хаалганы дэргэд ирснээ биднийг хамгийн дотны найзуудаа үдэж байгаа мэт нэг бүрчлэн тэвэрсэн. Намайг тэвэрснийхээ дараа нүд рүү минь ширтээд толгойд дохиж байсан нь яг л “Би чамайг харж байна. Надад чи байна” гэж байгаа мэт санагдаж байлаа. Би хэзээ ч өөрийгөө тийм үнэ цэнтэй, хайрлагдмаар хүн гэдгээ мэдэрч байгаагүй шүү”.
Эх сурвалж: www.lionsroar.com
10 comments
ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ
ОРЧИН ҮЕИЙН ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ, ХАМГИЙН ТОМ ПОПЧИН.
Энэ б а а с т а й ламынхаар бол дэлхийг ижил хүйстэн, хүйсээ сольсон негр “эмэгтэйчүүд” удирдах ёстой.
Eh oron ard tumnee hayj zugtsan urvagch lalar
Эргүү мал
huchtenuud ni uldeed chadalguinuud ni ustna gedeg baihaa
Munkhnaran eej zalbiral ub palasd byamba garigt 11 tsagaas
Эмэгтэй хүн удирдсан цагт энэ дэлхий мөхлийнхөө эцсийн цэгт очих байх даа
Далай лам бол гэгээрсэн нэг бодот хүн Далай лм төрхөөсөөн эхлээд өнөөг хүртэл бүхэны ном
сургаал үзхэд бүх зүүлээн зориулсан энэ хүнд дутагдах гачигдах зүүль байхгүй учир
хүний амьдаралын жаргал зовлонг тийм сайн мэдэхгүй ном үзэж ойлгох амьдарлаараа туулаж мэдрэг гэдэг
хоёр өөр зүүль Эмэгтэй хүний зан чанарын муу талын далай лам сайн мэдэхгүй байх нь аргагүй бурханы номонд эмэгтэй хүнтэй ойртох нь сахил санбаат муу бузар гэдэг болхоор лам хүн эхнэр авдагүй далай лам бол бурханд үнэнч өсөж бойжсан хүн эхнэр гэдэгийг мэдэхгүй эр хүн гэдгээн мартсан хүн Ёртөнцийг их сайн таниж ухаарсан хүн бэлээ
Дан эмэгтэй хүн дэлхийг заавал удирдах ёстой гэж хэлээгүй бэз Монголчууд бид буруу ойлгож хэт туулширдаг хүмүүс
банди нараараа боовоо хөхүүлж таашаал авдаг гөхшин банди юу гэж хуцнам бэ