Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.
Тэрбээр есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадраан, даруухан хуримаа хийжээ. Түүний гэргий Г.Сэлэнгэ нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд хамгийн сүүлд “UBS” телевизийн “Охид” олон ангит киноны гол дүрд тоглосон юм. Хос ихэр хүүхэдтэй.
Залуу жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд Соёл урлагийн их сургуульд суралцаж байхаасаа кинонд тоглосон бөгөөд гуравдугаар курсийн оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй Дорнод аймгаар аялан тоглолтоор явж Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад тоглоод амжсан нэгэн. Тэрбээр монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө “18 нас би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин юм.
2 comments
2 hujaa mashini reklam yumuu
Даруу сайхан юмс “хувхай байж авхай зантай” онгироо сагсууг ялах болтугай