2019-09-26 13:231min00

“Сайко” цагаан будааг худалдаанаас татлаа

8

Вьетнам Улсаас оруулж ирсэн хаяг, шошгын зөрчилтэй цагаан будааг томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаалж байжээ. Тодруулбал, “Сайко” нэрийн цагаан будааны шошго дээр үйлдвэрлэгдсэн огноог 2018.08.28-2020.08.27 гэж бичсэн боловч хадгалах хугацаа үйлдвэрлэснээс хойш 12 сар гэжээ. Өөрөөр хэлбэл нэг жил хадгалах ёстой будааг хоёр жил гэж бичсэн зөрчил илэрчээ.

Иймд “Стандарт хүнс” ХХК-ийн оруулж ирсэн “Сайко” нэрийн таван кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татлаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй