Япон Улс өнөө өглөө (2019.09.25) H2B пуужингаар “Коонотори” нисгэгчгүй ачааны сансрын хөлөг хөөргөжээ. Төлөвлөгөө ёсоор уг хөлөг гурван өдрийн дараа Олон улсын сансрын станцад хүрэх юм. Пуужинг Кагошима мужийн Танегашима арлын Сансрын төвөөс орон нутгийн цагаар 25-ны 1 цаг 5 минутад хөөргөжээ.
“Коонотори” нисгэгчгүй ачааны хөлөг хөөрснөөс хойш 15 минутын дараа 5 тонн ачаатай пуужингаас амжилттай салсан байна. Сансрын хөлгийг Японд бүтээсэн бөгөөд 10 метр орчим урттай, 4.4 мм-ийн диаметртэй, бөөрөнхий баганан хэлбэртэй, нэг удаа 6 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.
Тус улс “Коонотори” сансрын хөлгийг 2009 онд анх хөөргөж байжээ. Япон Улс уг сансрын хөлгийг энэ сарын 11-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч хөөргөхийн өмнө пуужин хөөргөх цогцолборт түймэр гарч хөөргөх ажлыг яаралтай цуцалсан аж.