“Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг” маргааш Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөгийн үеэр цахилгаан, дулааны нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Өдөрлөгт харьяа 30 гаруй үйлдвэр, компани оролцох бөгөөд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ.
Иргэд энэ энэ өдрүүдэд цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой юм байна.