Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсны бүтээлүүд цахим хэлбэрт шилжжээ. Тэрбээр улс төрд хүчин зүтгэхийн сацуу шүлэг дуу зохиож, ном бичиж соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байв.
Тухайлбал, “Сонсогч таны эрх зүйн мэдлэгт” цуврал, “Төр ба иргэн”, “Гүрж яагаад чадав?” бүтээлүүдээс гадна ээж Г.Оюун, өвөө П.Гаваа нарынхаа ажил амьдралын тухай бичсэн номнууд, “Толин хул” шүлгийн дууны цомог нь “М plus” аппликэйшнд нийтлэгдсэн байна.
Мөн зам тээврийн салбарыг тэргүүлж байсан Г.Батхүү агсны “Дамжин өнгөрөх тээвэр хөгжлийн гарц” илтгэлийн хураангуй багтжээ.
Уншигч та бүхэн “App store”, “Google Play” программаас “М plus” аппликэйшныг гар утсандаа суулгаснаар дээрх бүтээлүүдийгтатаж авах (https://mplus.mn/@gbatkhuu) боломжтой юм.