АНУ-д улс төрийн шинэ маргаан үүсээд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп болон гадаадын иргэдтэй холбоотой, хууль ёс, ёс зүйн тухай асуултууд, Д.Тампын улс төрийн өрсөлдөгчдийн эсрэг хийсэн мэдэгдэл маргааныг нэлээн хурцалж байна.
Д.Трамп 2016 онд Хиллари Клинтоны хамт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөр түүний гадаадын иргэдтэй холбоотой гэх анхны дуулиан эхэлж байсан. Энэ удаагийн шинэ маргаан, шинэ дүрийн эзэд нь Украин улс болон АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден ба түүний хүү Хантер нар болж байна.
Ноён Трамп энэ маргаанд өөрийн зөв гэсэн байр суурийг баримталсан байна. Түүхийг эргүүлэхэд хэцүү ч тулгамдсан асуултуудад хариулахын тулд зарим зүйлийг тодруулах ёстой байх.\
Энэ яагаад чухал вэ?
Ноён Трампыг хамгийн ихээр шүүмжлэгчид түүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин авахын тулд улс төрийн өрсөлдөгч Жо Байденийн талаар хор хөнөөлтэй мэдээлэл цуглуулах зорилгодоо Украиныг ашиглах гэж байна хэмээн буруутгаж эхэллээ.
Д.Трамп болон түүний дэмжигчид экс дэд Ерөнхийлөгч Жо Байданы хүү Хантерт нөлөөлж, түүнд эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа явуулах шахалтыг Украины талд үзүүлж эрх мэдлээ урвуулан ашигласан гэж мэдэгдээд байна.
Ноён Байден 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж буй Ардчилсан намын нэр дэвшигч. Энэ маргаан Цагаан ордны эрсдэлээс өөр зүйл авчрахгүй. Гэхдээ Украин яагаад Хантер Байденыг шалгах АНУ-ын хуйвалдаанд оролцов. Энэ сэжүүр юунаас гарав?
Энэ оны 7-р сарын 25-нд Ноён Трамп, Украины Ерөнхийлөгч Володимыр Зеленский нар утсаар ярьсан байна. Энэ үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч асан Байдены хүү Хантерийг эрэн сурвалжлах шахалтыг Украйны талд өгсөн.
Үүний оронд Трамп Украинд конгрессийн батлагдсан цэргийн тусламжаас 250 сая долларыг олгох асуудлыг хэлэлсэн байж магадгүй гэж гэрчүүд таамаглаж байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэх хугацааг Трампын засаг захиргаа 9-р сарын дунд хүртэл хойшлуулсан гэж байгаа ч Вашингтон Пост болон АНУ-ын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ноён Трамп өөрийн штабын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Мулванейтэй утсаар ярихаас дор хаяж долоо хоногийн өмнө тусламжаа хүлээлгэж өгөхийг хэлсэн гэж үзэж байгаа юм.
Д.Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскитэй ярилцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид авлигын асуудлын талаар ярьсан. Энэ бол утсаны ард хийсэн төгс яриа байсан гэж мэдэгджээ.
Украин 2014 онд Крымийг Орост өгснийхөө дараа Өрнөдийн өргөн цар хүрээтэй дэмжлэгийг авсан. АНУ Украинд тусламж үзүүлж байгаа тул “бид шударга байгаа эсэхийг баталгаажуулахыг хүсч байна” гэж Д.Трамп мөн хэлсэн байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаст маргаантай байгаа сэдвийг Ардчилсан нам болон “Crooked Media” үүсгэсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС