Америкийн Орландогийн тойргийн цагдаагийн ажилтан Деннис Тернер зургаан настай хоёр хүүхдийг сургуулиас нь баривчилснаас болж ажлаасаа халагдлаа. Энэ цагдаа сургуулийн аюулгүй байдлыг хангах хэсэгт ажилладаг байжээ. Гэтэл тэрбээр удирдлагуудынхаа зөвшөөрөлгүйгээр хоёр хүүхэд баривчилсан нь албан тушаалын гэмт хэрэг мөн гэж Орландогийн цагдаагийн газрын дарга Орландо Ролон мэдэгдсэн байна.
Тернер эхлээд зургаан настай хар арьст охин Кайя Роллыг шуугиан тарьж, ангийнхаа хүүхдийг өшиглөсөн гэж баривчилсан байна. Охинд гав зүүгээд эргүүлийн машинд суулгажээ. Цагдаагийн хэсэг дээр охины гарын хээг авч, тариа хийсэн гэж эмээ нь ярьжээ. Энэ тухай цагдаагийн удирдлагууд мэдсэний дараа хүүхдийг сулласан аж.
Үүнээс хэдхэн цагийн дараа тэр хөгжлийн бэрхшээлтэй зургаан настай хүүхдийг баривчилсан байна. Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах төвд эмчлүүлж байсан хүүхдийг асрамжийн газраасаа зугтсан гэж баривчилжээ. Тернер өөрөө 1998 онд 7 настай хүүдээ харгис хэрцгий хандсан хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.
Эх сурвалж: iz.ru