“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 9-р сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд эхэлжээ.

Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

Уг арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн