Монгол Улсад 2019 оны наймдугаар сарын байдлаар 894.496 өрх бүртгэгдсэн байна. Үүнээс 80 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байгаа аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж, 7971 аав байна. Тэдний 44.6 мянга нь 3 хүртэлх , 25.8 мянга нь 3-5 хүртэлх, 6.5 мянга нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.
Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас 2010 онд эрэгтэй 26.2, эмэгтэй 24.2 байсан бол 2019 оны байдлаар эрэгтэй 29, эмэгтэй 26 болсон байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас жил ирэх тусам хойшилж байгаа ажээ.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо