Гудамжинд сэтгүүлчтэй тагтааны сангасны асуудлаар ярьж зогссон Америкийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жейми Андрадегаас нэгэн тагтаа өшөөгөө авчээ.
Хууль тогтоогч Чикагогийн тээврийн газрын ойролцоох зогсоол дээр тагтаанаас болж эд хөрөнгө хэрхэн элэгдэж муудаж байгаа асуудлыг хөндсөн байна. Энэ үеэр түүний дээгүүр нэгэн тагтаа нисч өнгөрсөн аж. Төлөөлөгчдийн танхимын гишүүн ярианыхаа үеэр зулайгаа илтэл толгой дээр нь тагтаа баасан нь тодорхой болжээ. “Тэд дөнгөж сая надаас өс хонзонгоо авсан бололтой” гэж Андраде мэдэгдсэн байна. Энэ бүсэд тагтааны сангас гол асуудал болоод байгаа бөгөөд зам харгуй, нийтийн эзэмшлийн талбай тагтааны сангас, өдөнд будагджээ.
Эх сурвалж: abcnews.go.com