Зүрх муутай хүмүүс улаан лооль идэх хэрэггүй

Зүрх судасны эмч Стивен Гандирх зүрх муутай хүмүүсийг улаан лоолийг хоолны цэснээсээ хасах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Энэ ногоо нь найрлаган дахь ликопеныхаа ачаар хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ ногоо өөрийгөө хортноос хамгаалахын тулд боловсруулдаг лектин хэмээх өөр нэгэн төрлийн уураг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Лектин бидний биед орсноор үрэвсэл үүсгэж, төрөл бүрийн өвчлөлд хүргэх механизм бий болгодог. Өөрөөр хэлбэл эрүүл болон өвчтэй эсүүдийг устгаж эхэлдэг байна.

Тиймээс улаан лооль архаг ядаргаа, тууралт зэрэг таагүй үр дагавар авчрахаас гадна тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үс халцрахад хүргэдэг гэжээ. Гэхдээ энэ нь уг ногоог хоол хүнснээсээ бүрмөсөн хасах ёстой гэсэн үг биш. Аль болох тохируулж, хэтрүүлэхгүй байх нь чухал гэжээ.

Эх сурвалж: lifter.com.ua

2 thoughts on “Зүрх муутай хүмүүс улаан лооль идэх хэрэггүй

  1. Энх 2019-09-18 16:42 at 16:42

    Сайн л гээд байсан, одоо муу болжээ.

    Хариулах
  2. Монгол 2019-09-18 18:33 at 18:33

    Хятадуудын төлбөртэй мэдээлэл бн монголчуудын помидор иддэг болохоор нь хасах гэж ийм юм тавиулаад тэрнийг нь энэ сайт нийлж тавиад монголчуудыг эрүүл хүнс битгий ид гэсэн бн

    Хариулах

Энх-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн