Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан тухай баримт хэдийнэ ил болсон.

Энэ талаар товч дурьдахад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр 5 сая төгрөгөөр худалдан авчээ. Улмаар хямдхан авсан тусгай зөвшөөрлөө зургаан сарын дараа буюу 2018 оны долдугаар сарын 3-ны өдөр “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан аж.

Х.Бат-Эрдэнэ нь уг арилжаанд оролцохоосоо сарын өмнө “Бэст ланд майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулж тэрхүү лицензийг шилжүүлэн авсан байна. Тэгэхээр тухайн компанийг энэ арилажаандаа зориулж байгуулсан гэх хардлагыг дагуулаад байгаа юм байна.

Тэгвэл хуулийн байгууллага Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Х.Бат-Эрдэнийн хооронд явагдсан энэхүү лицензийн асуудлаар шалгалт явуулж эхэлсэн бололтой.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон түүний найз Х.Бат-Эрдэнэ нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ. Үндэслэлийг нь дурьдахдаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дээрх наймааны тохироогоор мөнгө угаасан байж болзошгүй гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн