Хар тамхитай холбоотой гэмт хэрэг 181 бүртгэгджээ

2019-09-12 17:501min0
33

2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагджээ.

Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны хувьд бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүстэй харьцуулахад залуу байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ оны эхний найман сард бүртгэгдсэн нийт холбогдогчдын 80 орчим хувийг 18-35 насныхан эзэлжээ.

Энэ онд улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн 11 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй иргэдийн 60 орчим хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс үйлдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй