Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Дөлгөөн барс” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн тул зөрчлийн шийтгэл оногдууллаа.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол гаргасан юм.