“Стивен Хокинг: Шинэ дэлхийн аялал” шинэ баримтат кинонд алдарт физикч хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн аюул заналхийллийн талаар ярьж, манай гарагт 100 жилийн дараа мөхөх эрсдэлд орсон гэжээ.
Хүн төрөлхтөн 100 жилийн дараа өөр гарагийг эзлэхгүй бол бүрмөсөн мөхөж үгүй болох аюул учирна гэж Английн алдарт онолын физикч Стивен Хокинг мэдэгдсэн байна. Тэрбээр хүн төрөлхтний соёл иргэншилтэй холбоотой энэхүү асуудлаарх санал бодлоо “Стивен Хокинг: Шинэ дэлхийн аялал” баримтат кинондоо өгүүлсэн бөгөөд уг баримтат киног ВВС суваг нэвтрүүлсэн байна.
“Цаг уурын өөрчлөлт, солирын уналт, тахал, хүн амын өсөлт зэргээс болж манай гараг улам л тогтворгүй болж байна” хэмээн эрдэмтэн үзжээ. Дэлхийн олон орны эрдэмтдийн идэвхийлэн ажиллаж буй хиймэл оюун ухаанаас ч аюул заналхийлэл ирж буй гэнэ. Хокингийн үзсэнээр шинэ технологиуд хүн төрөлхтнийг чадваргүй болгож, хувьслын хуулиараа мөхөлд хүргэж буй аж.
Хокингийн хувьд дэлхий дахиныг хамарч буй сүйрлийн шалтгаан нь хүний үйл ажиллагаа хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Хүмүүсийг цөмийн сүйрэл, эсвэл зохиомлоор бүтээсэн вирусууд сөнөөнө гэжээ. Харин сансрыг аль болох хурдан эзэлж, өөр гарагт шилжин суурьшсанаар хүн төрөлхтөн аврагдана гэж эрдэмтэн үзэж байна. Дэлхийн хүн амд өөрсдийгөө устгахаас аврагдахад ердөө л 100 жил үлдсэн гэж Хокинг хэлжээ.
Үүнээс өмнөхөн Хокинг хүн төрөлхтөнд бүрэн устаж мөхөхөд 1000 орчим жил байна гэж мэдэгдэж байсан билээ.
“Энэ онд дэлхий дээр сүйрэл тохиох магадлал маш бага. Гэхдээ цаг мөч өнгөрөх тусам магадлал өсөх болно. тиймээс ийм зүйл ойрын 1000 эсвэл 10 мянгн жил тохиоход эргэлзэх зүйл үгүй” гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл өдгөө физикч энэ хугацааг эрс наашлуулжээ. “RNS”-ийн тэмдэглэснээр Хокинг өнгөрсөн оны эхээр цөмийн дайн, дэлхийн дулаарал, генийн өөрчлөлттэй вирус, хиймэл оюун ухааны аюулын талаар анхааруулж байсан билээ.
Үүнээс гадна тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард логиктой, ухаалаг сэтгэлгээгээр хүний түрэмгийллийг зогсоох, хянах дэлхийн Засгийн газрыг байгуулах шаардлагатай гэж байв. Түүний үзсэнээр технологи хэтэрхий эрчимтэй өсөн хөгжиж байгаа бөгөөд хүний ухамсар түүнийг даган хөгжиж чадахгүй байгаа гэнэ. Үүний улмаас хүн төрөлхтний түрэмгийлэл хүн төрөлхтнийг өөрийг нь цөмийн болон биологийн дайнаар устгаж болзошгүй болсон гэжээ.
5 comments
Үхсэн хүн үг хэлдэг юм уу бас л шаахымаа хөөрхий талийгаачийг тайван байлга
ҮХЭЭГҮЙ БАЙХДАА Ч ХЭЛСЭН ЮМ БИЛҮҮ?? ЯАЖ МЭДЭХ ЮМ??
barimtat kinondoo uguulsen geed baihddaa. dahiad unshaach
Uheheesee omno helj baisiimoo
агсан гэдэг ч юмуу. Амьд байгаа аятай л туучихсан байна хеерхий энэ сэтгуулч гэх амьтан мэдээ ч угуй байх