Бразилд дөнгөж төрсөн хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфиджээ. Энэ явдал өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон бөгөөд охиныг Кармел гэдэг аж. Охины ээж аав санаандгүй сэлфидэх үеэр Кармел охин инээсэн байна. Энэ хайр татам зургийг инстаграм хуудаснаа Кармелийн ээж байршуулснаар цахим ертөнцөд шуугиан тарьжээ. Тэрбээр зургийнхаа тайлбарт “Миний амьдралд ирсэн сахиусан тэнгэр минь зургаа хамт татуулхад гэнэт инээсэн. Кармел бидний амьдралд аз жаргалыг хором мөч бүр мэдрүүлж байна. Ямар ч илүү гоо сайхан байхгүй жинхэнэ сахиусан тэнгэр” гэжээ.