Манай Улс БНСУ-ын хооронд Эрх зүйн туслалцааны гэрээ, Ялтан шилжүүлэх гэрээ, Гэмт этгээд шилжүүлэх гэрээ зэрэг хоёр талт эрх зүйн гэрээнүүд байдаг аж. Гэвч энэхүү гэрээгээр Солонгос улсаас ялтан шилжүүлсэн тохииолдол бараг байхгүй талаар Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярьсан байх юм. Түүний хэлж буйгаар Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь Хятад Улсад байдаг байна.
Тэрбээр “Солонгос улстай ялтан шилжүүлсэн асуудал бараг байхгүй. Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хятадад байдаг. Ялтан солилцооны гэрээгээр өнгөрсөн хугацаанд манайх нийтдээ 10-аад хүн л авсан. Голдуу хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс байдаг. Айлын тал ялтан шилжүүлэхдээ их хойрго. Яагаад гэвэл манайд ирэхээрээ хугацанаас өмнө суллагдчихаад байна гэж үздэг. Ийм шалтгааны улмаас ялтан солилцох асуудалд гадны улсууд тун хойрго ханддаг болсон” гэж хэлжээ.