Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Эрдэмтэд анх удаа дэлхийгээс өөр гаригаас ус илрүүллээ – updown.mn

Эрдэмтэд анх удаа дэлхийгээс өөр гаригаас ус илрүүллээ

Одон орон судлаачид дэлхийгээс алс орших өөр одны аймгийн гаригаас анх удаа ус олж илрүүлжээ. K2-18b гэж нэрлэгдсэн гаригийн агаар мандалд ус байгааг тогтоосон байна. Ингэснээр энэхүү гариг нь хар гаригийнхан амьдарч байж болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч болсон талаар ВВС мэдээллээ.

Энэхүү нээлтийг хийхийн тулд эрдэмтэд гаригийг 10 жилийн турш ажиглан судалжээ. Энэхүү асар чухал ач холбогдолтой нээлт “Nature Astronomy” сэтгүүлд хэвлэгдсэнээр албан ёсоор баталгаажсан байна.

Нээлт хийсэн эрдэмтдийн багийн ахлагч, Лондоны их сургуулийн профессор Жованна Тинетти “Температурын хувьд амьд организм орших боломжтой гаригууд /экзопланет/ үргэлж эрдэмтдийн анхааралд байж ирсэн бөгөөд тэрхүү гаригуудын нэгэн дээр ус байгааг анх удаа илрүүлсэн нь энэ удаагийн судалгааны гол ач холбогдол юм. Бид одоо “Орчлонт ертөнцөд бид цорын ганц уу” хэмээх хүн төрөлхтний өмнө тавигддаг хамгийн гол асуултын нэгэнд хариулахад нэг алхам ойртлоо“ хэмээн мэдэгджээ.

Агаар мандалдаа ус агуулж байгаа нь тогтоогдсон K2-18b гариг нь дэлхийгээс 111 гэрлийн жил буюу 650 сая километр зайд оршдог. Энэ нь зонд илгээхэд хэтэрхий хол зай юм байна. Тиймээс цаашдын судалгаа хийх цорын ганц гариг нь ажиглахад тохиромжтой болох 2020 оныг хүлээж, гаригийн агаар мандлаас зөвхөн амьд организмын ялгаруулдаг хий гаригийн агаар мандалд байгаа эсэхийг тогтоох явдал ажээ.

Экзопланет гэж юу вэ

Нарны аймгийн гаригуудаас бусад гаригуудыг ингэж нэрлэдэг. Анхны экзопланетыг 1992 онд Пульсар одны тойрог замаас илрүүлсэн бөгөөд үүнээс хойш 4000 гаруйг олж нээгээд байгаа юм. Эдгээр гаргийн зарим нь Бархасбадь, Санчир гаригаас ч том гэнэ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Эрдэмтэд анх удаа дэлхийгээс өөр гаригаас ус илрүүллээ

  1. Зочин 2019-09-12 21:20 at 21:20

    111 гэрлийн жил буюу 650 сая километр зайд оршдог гэнэ үү. 650 сая километр зайг 111 гэрлийн жилтэй тэнцэнэ гэж бодож байгаа юм байхдаа. 111 гэрлийн жилийн зай гэдэг ямар их зай болохыг мэдэх үү? Гэрэл секундэд 300’000 км зайг туулдаг. Тэгвэл 111 жилд 1’050’148’800’000’000 км болж байна даа. 650 сая километр бол гэрлийн 36 минутад туулах зай.

    Хариулах
    1. Нэргүй 2019-09-13 21:45 at 21:45

      Chi yun tsetseniin tvrvvleed ochchix ym bna l da

      Хариулах
  2. Нэргүй 2019-09-13 01:48 at 01:48

    Gonzogoi.tolgoitnuut.naanaaschin.ereed.buzaje.chadahgui.Angarag.bolon.Saran.deer.uhdeg.gej.manai.emee.helsiim.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн