Улсын төсөв гэж юу вэ?
Энэ үйл ажиллагааг ойлгохын тулд төсвийн тогтоол ба төсвийн санхүүжилтийн хоорондын ялгааг мэдэх шаардлагатай. Ялгаа нь маш нарийн. Үүнийг ойлгосноор танилцуулан тулгаж байгаа төсөв яагаад тийм ч чухал биш гэдгийг мэдэж болно.
Төсвийг төрийн байгууллагуудад санхүүжилт хэлбэрээр зүгээр нэг хуваан тараахгүй. Төсөв нь өөрөө хуульчлагдаагүй. Ерөнхийлөгчийн гарын үсэггүй Конгрессийн хоёр танхмын баталгаажуулсан тогтоол юм. Өөрөөр хэлбэл Конгрессийн хоёр танхимын гишүүдийн хоорондоо хийсэн санхүүгийн жилд ямар ямар үйл ажиллагаанд хичнээн хэмжээний хөрөнгө зарах вэ гэдгийг тохиролцсон гэрээ.
Мэдээж хэрэг, төсөвт тодорхойлогдсон мөнгийг бодитоор зарцуулж, санхүүжилтийг олгохын тулд төсвийн санхүүжилтийн тухай хуулийг Конгресс батлах ёстой. Гэхдээ энэ ажиллагаа дээрх тохиролцооны дараа хийгдэнэ. Ийхүү төсөв нь татвар тогтоох ба зарлагыг хянах Конгрессын хэрэгсэл болдог байна.
Төсвийг батлах явц
Ерөнхийлөгч ба АНУ-ын Конгресс төсвийг батлахын тулд тодорхой хуваарь барих ёстой:
- Ерөнхийлөгч төсвийн саналаа хүргүүлэх асуулгаа хоёрдугаар сарын эхний даваа гарагт хүргүүлнэ.
- Сенатын Төсвийн хороо өөрийн төсвийн тоглоолын төслөө дөрөвдүгээр сарын 1 гэхэд гаргасан байна.
- Сенат ба Төлөөлөгчдийн танхим төсвийн тохиролцоог хийж, дөрөвдүгээр сарын 15 гэхэд батална.
- Төсвийн санхүүжилтийн комисс санхүүжилтийн бүх биллийг батлах бөгөөд үүнд конгрессийн төсвийн тогтоолийн дагуу санхүүжилтийг хэрхэн хуваарилах ёстойг тогтоосон байдаг.
- Сенат ба Төлөөлөгчдийн танхим санхүүжилтээр тохиролцоонуудаа уялдуулсан биллийг зургадугаар сарын 30 гэхэд хийж дуусгана.
- Шинэ санхүүгийн жил аравдугаар сарын 1-нд эхлэх бөгөөд түүний санхүүгийн шийдвэр гурван сарын өмнө бэлэн болсон байх ёстой.
Сүүлчийн заалтаас нь харахад Обамагийн сүүлчийн төсөв нь хэн ч байснаас үл хамраан дараагийн Ерөнхийлөгчийн үед энэ удаа Трампын захиргаанд хэрэгжих ёстой болж байна.
Үнэн хэрэгтээ төсөв хэрхэн хэрэгжих вэ?
Конгрессийн хоёр танхим нь өөр өөр намын хяналтад байгаа цагт үнэн хэрэгтээ төсвийг батлах, зарцуулах явц дээрх зарчмын дагуу ажиллаж чадахгүй нь харагддаг.
Юуны өмнө Ерөнхийлөгчийн төсвийн төсөл товлогдсон хугацаанаасаа найм хоногоор хоцорсон байх нь ердийн хэрэг. Ерөнхийлөгч хугацаандаа материалаа хүргүүлсэн ч Конгресс тохиролцоогоо заагдснаар хийнэ гэсэн баталгаа байхгүй. Төсвийн хуулиа тэд зургадугаар сарын 30-нд гаргасан байх нь бас баталгаагүй.
Тухайлбал, Сенат Ардчилсан намынх, Төлөөлөгчдийн танхим БНН-ынх байсан 2011-2014 онд Конгресс төсвийн тогтоолоо хугацаанд баталж чадаагүй байна. Өнгөрсөн онд хоёр танхим улсын төсвийг баталсан юм гэхдээ Сенат түүнийг төрийн байгууллагын санхүүжилт хаагдах дедлайн гэх хугацаанаас долоо хоног өнгөрсний дараа л баталсан байлаа.
Мөн төсөв бэлэн болсон ч тэр нь Засгийн газрын зарлагад бараг нөлөөлөөгүй. Түүнд гайхах зүйлгүй огт үгүй. Төсөвт Obamacare гэх эрүүл мэндийн хөтөлбөрийг бараг хаагаад бага орлоготой хүмүүст туслах хөтөлбөрийн санхүүжилтийн бараг 39 хувиар хассан байлаа. Бас бус бууралт олон байв
Энэ бүгдийг бодитой болгоход тусгай хуулиудыг гаргах ёстой. Гэтэл тийм хуулиудыг Обама зөвшөөрөхгүй байлаа. Шинэ Ерөнхийлөгчийн шинэ төсөвт өнөөдөртөө тодорхой хуулиуд гарахгүй ч байж болох магадлал бий.
Энэ яагаад чухал гэж?
Төсвийн санал нь Засгийн газрын бодит зарлагад ямар ч нөлөөгүй. Гэхдээ чухал. Сенат, Төлөөлөгчдийн танхим, Ерөнхийлөгч гуравт Засгийн газар ямар байна вэ, зарлага нь болж байна уу гэх мэтийн төсөөлөл өгөх ёстой. Тэр нь эргээд урт хугацааны ирээдүйд өөрийн үүргийг гүйцэтгэх магадлал өндөр.
Төсөвт тусгагдсан санал санхүүгийн жилдээ хэрэгжихгүй байгаад хэсэг хугацааны дараа тусдаа хууль болж байсан жишээ байдаг. Жишээ нь, Medicare ба Medicaid гэх хувьцлалын хөтөлбөрүүдийн төлөвлөгөө ийм байсан юм. Тийм төлөвлөгөөнүүдийн деталь нь цагийн явцад өөрчлөгдсөн ч тэд өөр эдийн засгийн хөтөлбөрүүдийн үндэс болсон билээ. Ийм учраас л төсөвт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэр нь бодлогыг ойрын үед өөрчлөхгүй ч гэсэн ирээдүйд хэрэг болно.
Бэлтгэсэн М.ЭРДЭС