Энэ сарын 4-7-нд Унгарын Эгер хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, Дэлхийн цомын хошой аварга боллоо. Энэ нь түүний Дэлхийн цомоос хүртсэн гурав дахь медаль юм. Дасгалжуулагч Ш.Энхбаяр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас явж чадаагүй тул Э.Содномпилжээ Унгар руу ганцаараа явсан аж.
1 comment
Sain bna bayar hvrge